Хаврын тэргүүн сард урд хөршийг зорин байгаль дэлхийн гайхамшиг, хүний гараар бүтсэн хосгүй бүтээн байгуулалтыг үзэж, сонирхсон аяллынхаа зургуудыг сонирхуулж байна.
Бидний дөрвөн найз БНХАУ-ын Хунань муж, Жанжиажэ хотыг зорьж, Тайнмен уулнаа байрлах Тэнгэрийн хаалга, Шилэн гүүрийг үзсэн билээ.
Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүд-Эрээн, Эрээн-Бээжин, Бээжин-Жанжиажэ гэсэн маршрутаар явсан аялал маань нийт ес хоног үргэлжилсэн. Бээжинд нэг, Жанжиажэ хотод гурав хоног буудалд хоноглож үлдсэн өдрүүдийг замдаа өнгөрөөв.
Үзэсгэлэнт байгалийн сайхан, гайхалтай тогтоц, хэрхэн хийснийг нь гайхмаар бүтээн байгуулалтууд энэ хотыг дотоод төдийгүй гадаадын жуулчдын хөлд даруулжээ.
Энд үзэж сонирхох зүйл олон. Жанжиажэ байгалийн дархан цаазат газар. “Аватар” уран сайхны кино зураг авалт болсон гэдгээрээ олны дунд танил болсон. 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд 1400 метрийн өндөрт бэхлэгдсэн шилэн зам бий.
Гранд Канионд байрлах дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр гайхалтай аяллыг ч хийв. Уг гүүр 300 метрийн өндөрт байрлах бөгөөд 375 метр урттай. Нээлтээ хийснээс нь хойш дэлхийн сая сая хүн энэхүү гайхамшигт бүтээн байгуулалтыг сонирхохоор БНХАУ-г зорьсоор байна.
Байгалийн тансаг бөгөөд гайхам сайхныг биширч, хүний гараар хийсэн бүтээн байгуулалтыг шагших гээд уг газрыг зорьсон хүн хэзээ ч харамсахгүй болов уу гэх сэтгэгдэл төрж байсан. Аяллын нийт зардал нэг хүний 1.5 сая орчим төгрөг болсон. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, хүний гараар бүтсэн бүтээн байгуулалтыг харуулах цөөн зургуудыг сонирхуулж байна.