Юнивишн, Скаймедиагаас үзэх боломжтой "Skiptrace" киноны монгол трейлер

А.Мишээл GoGo.mn

2017-04-28 17:00 GMT+8

"Монголчуудын архи уух соёлыг мэдэх үү?" гэсээр америк нөхөр, найзын хамт /Жэки Чан/ нутгийн ард түмэнтэй нэгэн орой найрлаж, дуулж хуурдаж өнгөрөөх болно. Энэ бол алдарт жүжигчин Жэки Чаны гол дүрд нь тоглосон инээдмийн адал явдалт "Skiptrace" буюу "Мөрдлөг" киноны хэсэг.

“Die Hard 2”, “The Legend of Hercules” зэрэг кинонуудад ажилласан Холливүүдийн найруулагч Ренни Харлин тус кинонд найруулагчаар ажилласан бол луйварчин эр Коннор Ваттсын дүрд инээдмийн жүжигчин Жонни Ноксвилл, монголчуудад "Хуанжу Гэг" киноны Зывэйгийн шивэгчин бүсгүйн дүрээр танил болсон, Хятад төдийгүй дэлхий дахинаа алдартай жүжигчин Фан Бинбин нар тогложээ.

Сонирхуулахад, жүжигчин Фан Бинбин саяхан Time сэтгүүлээс тодруулсан "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэм"-ийн тоонд багтсан билээ.

Хонконг, Макао, Сибирь, Өвөрмонгол, Монголын нутгаар зураг авалтыг нь хийсэн уг киног 2016 оны долоодугаар сард нээсэн бөгөөд Бокс Офиссоос 134 сая ам. долларын ашиг олжээ.

Харин Зүүн өмнөд Ази болон Арабын улс орнуудад наймдугаар сард, Солонгос, Энэтхэг, АНУ, Финлянд зэрэг улс орнуудад есдүгээр сард, Европ болон Өмнөд Америкийн орнуудад арваннэгдүгээр сард нээжээ.

Мөн ОХУ болон Шведэд энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн бол Монголд Юнивишн болон Скаймедиагийн видео сангаас үзэх боломжтой боллоо.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 452 санал өгсөн байна.

Дээшээ