ОУВС-гийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдана. Тэд тус сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монгол Улсыг хамруулах, эсэх шийдвэрийг гаргах юм.
Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Засгийн газар ОУВС-гаас 440 сая ам.доллар, бусад томоохон хандивлагчдаас нийт 5.5 тэрбум ам.долларын зээл авах эрхтэй болно.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотод болсон, Олон Улсын Валютын Сангийн хаврын уулзалтад оролцоод ирсэн.
Тэд ОУВС-гийн захирал хатагтай Кристин Лагард, Дэлхийн Банкны ерөнхийлөгч Жим Ким, ОУВС –гийн Ази Номхон Далайн газар, Монгол Улсыг хариуцсан захирал Хинам Чой нартай тусгайлан уулзаж, Монголын нийгэм эдийн засгийн байдлын танилцуулжээ. Мөн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Харин тус сантай хөтөлбөр тохирох ажлын хэсэг Вашингтон хотод үлджээ.