Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлж чадахуйц 750 орчим иргэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо илэрхийлэх гэж байгаа нь энэ юм.
Эдгээр хүмүүсийг Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Иргэдийн оролцоог төрийг удирдах, хууль тогтоох үйл хэрэгт хангах нь төрийн эрх барих байгууллагын нэгэн чухал үүрэг байдгийг харгалзан үзэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг Улсын Их Хурал намрын чуулганаар баталсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-рт “Монгол зк Улсын төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Энэ эрхээ төрийн хэрэгт шууд оролцож, эсвэл төлөөллийн байгууллагаараа уламжилж эдэлнэ” гэж заасан. Тиймээс монгол түмнээ төлөөлсөн эдгээр хүмүүс Үндсэн хуулийн эрх үүргээ хэрэгжүүлж Монгол төрийн хэрэгт шууд оролцож байна.
Зөвлөлдөх санал асуулга нь УИХ-аас баталсан хуулийн дагуу УИХ-ын тогтоолоор хэрэгжиж буй ажил юм. Иргэдийн санал бодлыг УИХ, Засгийн газрыг түвшинд нухацтай авч үзэж, Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах шийдвэрээ гаргана.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3 дахь заалтын дагуу энэ санал асуулгаар гарсан зөвлөмжийг УИХ авч хэлэлцэх юм. Уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.