Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд хоёр дархь өдрөө үргэлжилж байна. Зөвлөлдөх санал асуулгын явцын талаар УИХ-ын гишүүн, анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн Хэвлэл мэдээлэл хариуцсан дэд ажлын хэсгийн ахлагч, М.Оюунчимэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын өнцөг булан бүрээс нийгмийн бүх давхаргыг төлөөлөх 670 иргэн ирээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа, эсэх, оруулбал ямар асуудалд нь илүү анхаарах талаар байр сууриа илэрхийлж байна. Төлөөлөгчөөр ирсэн иргэд маш идэвхтэй сайн байна.
Хот, хөдөөгийн иргэд маань түүхэн үйл явцад өөрийн хувь нэмрээ оуулах гэж байна. Энэ нь Монгол Улсын улс төр, эдийн засаг нийгмийн үйл явцыг зөв гольдрилд нь оруулах, улс оронд ч эерэг нөлөө үзүүлэх чухал арга хэмжээ гэж асуудалд хандаж байна. Залуухан ээж хүүхдээ хөхүүлж ирээд, өөрийнхөө саналыг хэлж байна. Хурал зөвлөлгөөнд зарим хүмүүс нойрмоглож суугаа харагддаг бол зөвлөлдөх санал асуулгад оролцож байгаа иргэд маань асуудалд маш хариуцлагатайгаар хандаж байна.
Хоёр өдрийн хуралдааны дараа өнөө орой бүх хүмүүсийг тус тусад нь суулгаж байгаад, өөрсдийнх нь санал бодлыг бичгээр авна.
Жишээлбэл, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг давхар хаших ёсгүй. УИХ-ын гишүүн хууль тогтоох, эрхзүйн зөв орчныг бүрдүүлэх, сонгогчидтойгоо уулзах, иргэдийнхээ санал бодлыг УИХ-ын түвшинд авч үзэж, хууль боловсруулах, хууль нь хэрэгжиж байгаа, эсэхэд хяналт тавих зэрэг маш их ажилтай. Ийм ажилтай хүн давхар Засгийн газрын гишүүн болж, нэг салбарыг удирдаж ажиллана гэвэл хоёр чухал ажлыг цалгардуулах сөрөг талтай учир давхар дээлтэй байх шаардлагагүй гэсэн саналыг иргэдийн дийлэнх нь хэлж байна. Энэ бол иргэдийн санал бодлын нэг хэсэг нь.
Түүврийн судалгааны үр дүн нэлээд бодитой гардаг. Хоёр өдрийн хуралдааны дараа өнөө орой бүх хүмүүсийг тус тусад нь суулгаж байгаад, өөрсдийнх нь санал бодлыг бичгээр авна. Бичиг үсэг тааруу цөөн тооны хүн байгаа. Тэдэнд туслаад яг өөрийнх нь хэлснээр, хөндлөнгийн хяналттайгаар нэг хүн бичнэ. Бичгээр өгсөн саналын хуудсыг Статистикийн хорооны мэргэжилтнүүд авна. Энэ бүх үйл явцыг давхар дүрс бичлэгээр баримтжуулж байгаа.
Хурааж авсан саналын хуудсаа Зөвлөлдөх зөвлөлийн ажлын хэсгийнхэнд хүлээлгэж өгнө. Зөвлөлийн найман гишүүн иргэдийн санал бодолтой нэг бүрчлэн уншиж танилцаад дүгнэлт гаргаж, зургаа хоногийн дотор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулах юм. Маш ил тод, шударгаар энэ үйл явц үргэлжилж байгаа гэлээ.
-Энэ үеэр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх хэмжээний асуудлууд оруулсан байна гэж ярих хүн байна. Үндсэн хуулийн өөрчлөлт 30 хувь дотроо багтаж байгаа юу?
-Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх тухай анхнаасаа огт яриагүй. Үндсэн хуульд оруулсан “дордуулсан 7 өөрчлөлт”-ийг засах хэмжээний өөрчлөлт юм. Нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулга гэж нэрлэж байгаа. Энэ хүрээнд зургаан зүйлийн 13 өөрчлөлтийг оруулахаар хоёр өдөр зөвлөлдөж байна.
Жишээлбэл, УИХ, Засгийн газрын эрх, хяналтыг тэгш байлгая, жинхэнэ мэргэшсэн төрийн албатай болъё, Ерөнхийлөгчийг Парламентаас сонгож, зургаан жилээр томилдог болох нь зөв үү, буруу юу, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг болъё. Харин Засгийн газрын гишүүд нь хариуцлага алдсан бол УИХ нь шууд Ерөнхий сайдтай хариуцлага тооцдог байя гэх мэт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зөвлөлдөж байгаа юм.
Монголын хүн ам 3 сая болсон учир 76 гишүүн нийт хүн амаа төлөөлж чадахгүй байгаа учир гишүүдийн тоог нэмж болох юм гэсэн саналууд гарсан.
-УИХ-ыг хоёр танхимтай болгох, эсэх тухай асуудалд иргэд ямар байр суурь илэрхийлж байна вэ?
-Эрдэмтэд, иргэдийн төлөөлөл санал бодлоо л илэрхийлж байгаа. Гурван сая хүн нэг дор цуглаад ярилцах боломжгүй учир бүх ард түмний төлөөлөл цуглаад санал бодлоо илэрхийлж байгаа хэрэг юм. Хуучин 2 сая хүн амтай байхад 76 гишүүнтэй байсан.
Одоо Монголын хүн ам 3 сая болсон учир 76 гишүүн нийт хүн амаа төлөөлж чадахгүй байгаа учир гишүүдийн тоог нэмж болох юм гэсэн саналууд гарсан. Гэхдээ шууд өөрчлөх тухай одоогоор яригдаагүй. Дээд, доод танхимтай болох нь гурван сая хүн амтай манай улсад ахдах байх гэж би хувьдаа боддог.
-Үндсэн зургаан сэдвүүдээс иргэдийн хамгийн сайн санал нэгдэж байгаа нь ямар асуудал байна вэ?-Иргэд албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал дээр санал нэгдэж байна. Хариуцлагын тухай ярихад УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэх мэтээр институцийг нь л яриад байхаас биш хувь хүнд хариуцлага тооцох системийг бүрдүүлэх шаардлагатай гэж бүгд ярьж байна. Ерөнхий сайдад нь эрх мэдлийг өгөөд Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг хуулиар олгоод, хариуцлага тооцдог байх тал дээр санал нэгтэй байна. Энэ асуудал санал асуулгын үр дүнгээр тодорхой харагдаж байх. Ажлын алдаа гарсан бол хариуцах, хариуцлага хүлээлгэх эзэн байх ёстой гаргаж ирж байна.
-Анхдугаар санал асуулгаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарвал дахин бүх ард түмний санал асуулга явуулах уу. Эсвэл УИХ-аар хэлэлцэж шийдэх үү?
-Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарвал дараагийн шатанд бүх нийтийн санал асуулга явуулна. УИХ-д Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзвэл Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлнэ гэж хариуллаа.