Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахын тулд АН дотоод сунгаа явуулна. Өнөөдөр энэ сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчид бүртгүүлсэн юм.
Хотын дарга асан Э.Бат-Үүл энэ сунгаанд хүч үзнэ гэдгээ илэрхийлээд байсан. Иймд түүнийг болон хүү Б.Чулуудайнх нь хууль бус үйлдлийг эсэргүүцсэн иргэд АН-ын гадаа цуглав. Тэд Баянзүрх дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэд. Одоогоос таван жилийн өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан, хашаа байшингаа суллаж өгсөн иргэд юм. Гэвч Б.Чулуудайн үүсгэн байгуулсан Грандлайн компани гэрээний үүргээ биелүүлэлгүй, одоог хүртэл барилгын ажлаа дуусгаагүй гэв. Иймд иргэд очих газаргүй болж, гэр бүлийн гишүүд өөр өөр газар амьдрах болсоор удаж байгаа, нийслэлийн аль ч хороонд бүртгэлгүй болсон зэрэг хүндрэл байгааг уламжлав. Уг нь тэд гурван жилийн өмнө шинэ байрандаа нүүж орох байжээ.
Нийслэлийн АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай тэдгээр иргэдтэй уулзан, Б.Чулуудайтай ойрын хугацаанд биечлэн уулзаж, ярилцах амлалт өглөө.
2012 онд АН сонгуульд оролцохдоо гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ гэж амласныг иргэд сануулан, АН амласан бодлогоо хэрэгжүүлэх ёстой гэсэн юм.