Дэлхийн загварын ертөнцийн хамгийн том үдэшлэг гэгддэг Мет Гала 2017 Нью Йорк хотын Метрополитан музейд боллоо. Энэ үдэш улаан хивсний ёслолд Америкийн урлаг соёлын оддын хамгийн өвөрмөц бөгөөд этгээд хувцаслалт, өнгө төрхийг харж болохоор. Тухайлбал, дуучин Рианна, Кэти Пери нарын сонгосон авангард загварын даашинзууд, алдарт дуучин Мадонна, Ники Минаж, Рита Ора нарын өвөрмөц сонголтыг дурдъя.
Энэ үдшийн онцлох зочноор яах аргагүй Селена Гомез, The Weeknd нар байлаа. Тэд ёслолын арга хэмжээнд анх удаа хамтдаа ирж байгаа нь олон нийт, хэвлэлийнхний хараанд өртөөд амжсан юм.
Мөн саяхан бие давхар болохоо зарласан алдарт теннисч Серена Уиллиамс гоёмсог ногоон даашинзаар гоёсон байсан бол рэппер, продюсер P.Diddy-гийн хослол нүд хужирлав. Загварын ертөнцөд цахиур хагалж яваа Белла, Жижи Хадид, Кара Делевин, Кендалл, Кайли Женнер нарыг энд дурдахгүй байхын аргагүй.
Мөн дуучин, жүжигчин Женнифер Лопез найз залуу Алекс Родригезийн хамт хүрэлцэн ирсэн бол Уилл Смитийн хүү Жэйден Смит тайрсан үсээ барин ирсэн нь олныг хөгжөөсөн байна.