Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад УИХ-ын гишүүн асан Х.Баттулга тэргүүллээ. Тэрбээр санал асуулгад өрсөлдсөн нийт зургаан гишүүнээс хамгийн өндөр оноо буюу 2740 оноо авчээ.
Харин түүнтэй хүчтэй өрсөлдөж байсан Р.Амаржаргал 2374 оноо авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн тодруулахын тулд АН өчигдөр 10:00-20:00 цагийн хооронд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдээр дамжуулан бүх гишүүдийнхээ дунд асуулга явуулсан.
Санал асуулга зохион байгуулах төв комисс санал асуулгын дүнгийн мэдээллийг АН-ын даргад хүргүүлэхээр гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Сануулахад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг энэ сарын 6-нд болох VIII их хурлаар нууц санал хураалт явуулж баталгаажуулна. Ингэснээр тухайн нэр дэвшигч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болох юм.