Дэлхийн шилдэг найруулагч К.Зануссигийн кино өдөрлөг тавдугаар сарын 11-нийг дуустал өдөр бүр 19:00 цагт iCinema кино театрт болж байна. Тэрбээр Монголд ирээд хоёр хонож байгаа бөгөөд СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн дээд сургуульд кино найруулагчийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон мэргэжлийн найруулагч, продюсеруудад сургалт явууллаа.
Өнөөдөр 19:00 цагт түүний 2005 онд бүтээсэн "Персона нон грата" уран сайхны кино дэлгэцнээ гарна. Олон улсад "Персона нон грата" хэмээх дипломат албаны хэллэг бий. Энэ нь тухайн улсын аюулгүй байдалд заналхийлэх магадлалтай гэж үзсэн хүнийг үл бүтэх хүн буюу персона нон грата хэмээн нэрлэж, улсаасаа албадан гаргадаг байна.
Энэхүү киноны гол дүр болох Оросын гадаад хэргийн дэд сайд Олегд алдарт жүжигчин Никита Михалков тогложээ.
Польшоос Уругвай улсад суух элчин сайд эхнэрээ оршуулахаар эх орондоо ирж байгаагаар кино эхэлнэ. Түүний хуучны анд орос найз Олег эхнэртэй нь амрагийн харилцаатай байсан байх магадлалтай сэжиг төрсөн тул энэ талаар тэрбээр мэдэхийг эрмэлзэнэ.
Гэвч энэ талаар тэрбээр Уругвайд буцаж очсон хойноо л нягтлах шаардлагатай болно. Хэсэг хугацааны дараа түүний найз Олег Уругвайд нисдэг тэрэг нийлүүлэх гэрээ хийхээр очих бөгөөд энэ гэрээг Польш улс Уругвайтай хийхийг эрмэлзэж байв. Кинонд зөвхөн анд нөхдийн харилцаа бус Польш Оросын харилцаа, үнэн алдартны болон католик шашны ялгааг өгүүлдэг байна.
Найруулагч Кшиштоф Зануссигийн онцлох ишлэлээс:
КИНОГ ЯАЖ БИШ ЯАХ ГЭЖ ХИЙХ ВЭ ГЭДЭГ АСУУЛТАД ХАРИУЛ
Та баян, алдар нэртэй болохын төлөө кино хийх гэж байна уу, бусдаар хайрлуулж хүндлэгдэхийн төлөө хийж байна уу, эсвэл хүмүүсийг өөрчлөхийн төлөө хийж байна уу? гэдэг асуултуудыг өөртөө хариулж чадахгүй бол киногоо зорилгогүй хийж байна гэсэн үг.
ХҮН БОЛГОН ЕРТӨНЦИЙГ ӨӨРИЙН НҮДЭЭР ХАРДАГ
Хүн болгон ертөнцийг өөрийн нүдээр олж хардаг. Найруулагчийн гол үүрэг бол киногоо олон хүний төрөл бүрийн ертөнцийг холбосон гүүр барих хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хүнтэй өөрийгөө адилтгаж, тэр хүнийг ойлгохыг хичээгээрэй.
ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ДЭМЖ
Залуу уран бүтээлчдэд чиний хийж байгаа бүтээл анхаарал татахуйц байна гэж урамшуулж, шагнаж байх нь их дэмжлэг болдог.
БОДИТ ТҮҮХИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ НАРИЙВЧЛАН ГАРГАВАЛ ХҮНД ХҮРЭХГҮЙ
Бодит түүхэн үйл явдлыг тэр чигээр нь нарийвчлан харуулах нь утгагүй. Учир нь тэр түүх хүн болгонд хүрдэггүй. Түүхийг өгүүлж буй найруулагч өөрийн аргаар бодит түүхэн хүнд өөр малгай, өөр хувцас өмсгөх ёстой. Гэхдээ тухайн тэр хүн өөрөө байж л байх хэрэгтэй.
КИНОГ ХЭТ ТӨГС ХИЙХ ГЭЖ БҮҮ ХИЧЭЭ
Залуу уран бүтээлчид хэт төгс бүтээл хийх гэж эрмэлзэх нь карьерын замналд нь тийм ч сайнаар нөлөөлдөггүй. Эвлүүлгээ хэдэн мянга дахин сольж, хөгжмийн зохиолчдоо зовоож, жүжигчдээс хүний санаанд багтамгүй юм нэхдэгг. Энэ бүхэн сайн үр дүнд хүргэхгүй. Найруулагч хийж байгаа зүйлээ зөв үнэлэх, юу нь чухал, юу хоёр, гуравдугаар зэргийх гэдгийг эрэмбэлж чадах нь чухал.
ЗУРГИЙН ТАЛБАЙ ДЭЭР ӨӨРИЙГӨӨ ЗОВООХ ХЭРЭГГҮЙ
Найруулагч зургийн талбайд өөрийгөө чангалсан чавхдас шиг байж зовоох хэрэггүй. Тайван, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
ҮЗЭГЧ УЙДНА ГЭЖ БОДСОН ХЭСГИЙГ СОНИРХОЛТОЙ БОЛГО
Киноны энэ хэсэгт үзэгч уйдаж, залхана гэж бодож байгаа бол үзэгчийн сонирхлыг заавал татах хэрэгтэй.
МООДОНД ОРЖ БАЙГАА ЮМ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХУУЧИРНА
Би дипломын ажлын киногоо хийхдээ шинээр гарч байсан Zoom дуран ашиглаж хийсэн юм. Залуу хүн болохоор шинэ юмаар гангарах гээд дэндүү их хэрэглэчихсэн. Нэг юм сайн санаж яваарай. Моодонд орж байгаа юм болгон хэзээн нэгэн цагт хуучирна. Дрон сүүлийн үед их моодонд орж байна. Хүн болгон дрон хэрэглэж байна. Ямар богино хугацааны дараа сонирхол татахаа болиод моодноос гардгийг анзаараарай.