Бид жилдээ 27-30 сая кг тахианы мах зооглодог. Энэ тоог 3 сая хүн амд хуваавал нэг хүнд 10 кг ноогдож буй.
Өөрөөр хэлбэл импортоор жилд 25-30 мянган тонн тахианы мах оруулж ирдэг бөгөөд үүнийг кг-нд шилжүүлбэл дээрх үзүүлэлт гарч байна.
Тахианы махны 95 хувийг БНХАУ, 5 хувийг ОХУ-аас импортолдог. Өмнө нь АНУ болоод Европийн орнуудаас оруулж ирдэг байсан бол шувууны томуу дэлгэрснээс үүдэн импортыг зогсоожээ.
Гэсэн ч “Тахианы мах генийн өөрчлөлттэй”, “Хүнцэл илэрсэн” гэх мэдээллүүд сүүлийн үед иргэдийн чихийг дэлссээр байгаа юм.
Үүнийгээ дагаад хэдийнэ монголчуудын хэрэглээ болчихсон тахианы махны чанар, аюулгүй байдлын асуудал аяндаа сөхөгдөнө.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тахианы махны импортод ямар хяналт тавьдаг талаар Хилийн мэргэжлийн хяналтын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очиртой уулзаж ярилцлаа.
Г.ЭЛДЭВ-ОЧИР: БНХАУ, ОХУ-ААС ЖИЛДЭЭ 25-30 МЯНГАН ТОНН ТАХИАНЫ МАХ ИМПОРТОЛЖ БАЙНА
-АНУ-аас тахиа оруулж ирдэг байсан. Хэдий үеэс импортыг зогсоосон юм бэ?
-2014 он хүртэл АНУ-аас тахиа импортолдог байсан. Сүүлийн жилүүдэд шувууны томуу ихээр гарч, их хэмжээгээр үхэх болсонтой холбогдуулан хориглосон. Хоёрдугаарт дамжуулан тээвэрлэх асуудал байна. Манай улс хоёр хөрштэй. БНХАУ-аас дамжуулан тээвэрлэхийг хориглосон. Өөрөөр хэлбэл гуравдагч орноос авахгүй гэсэн үг. Тэгэхээр хоёр хөршөөсөө л авна гэсэн үг.
-Тахиа импортлогчдод ямар шалгуур тавьдаг вэ. Хүнсний аюулгүй байдлын хяналтыг хэрхэн тавьдаг вэ?
-Импортлохоос өмнө бүх нутагт тахианы халдварт өвчин байгаа эсэхийг тогтооно. Мөн тахианы махны нядалгаа хийж буй үйлдвэрүүдэд очиж, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн хянан магадалгааг газар дээр нь хийдэг. Өөрөөр хэлбэл биечлэн очиж, сонгон шалгаруулна. Тэгэхээр чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн импортолж байна гэж ойлгож болно.
ШААРДЛАГА ХАНГАСАН ХЯТАДЫН ЕСӨН ҮЙЛДВЭРТ ТАХИАНЫ МАХ НИЙЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН
-Хятадын хэчнээн үйлдвэрээс тахианы мах оруулж ирдэг бэ?
-Хятадын үйлдвэрүүдэд эрсдэлийн хянан магадалгааг хийж шаардлага хангасан есөн үйлдвэрт зөвшөөрөл олгосон. ОХУ-д шаардлага хангасан зургаан үйлдвэр байна. Гэсэн ч өрсөлдөх чадварын хувьд Хятадынх боломжийн нөхцөлтэй учраас илүүтэй хамтарч байгаа.
-Манай улсад тахианы мах оруулж ирэх зөвшөөрлийг хэчнээн аж ахуй нэгжид олгосон бэ?
-Нийт тусгай зөвшөөрөлтэй 12-16 аж ахуй нэгж байдаг. Импортлогч аж ахуй нэгжүүдэд тахианы мах хадгалах хөлдөөгч зоорьтой байх, эсвэл бусад газартай гэрээ хийх, махаа түгээх хөлдөөгчтэй машинтай байх зэрэг шаардлагуудыг тавьдаг.
-Хувь хүмүүст эрх олгодог уу. Тахианы мах оруулж ирэх зөвшөөрөгдөх хэмжээ гэж байх уу?
-Тахианы махыг иргэд нэг кг-аар ч оруулж ирэх боломжгүй. Хүнсний аюулгүй байдал талаасаа зөвшөөрөгдөх хэмжээ гэж байхгүй. Хүнсний тухай хуулиар улсын бүртгэлтэй аж ахуй нэгж хүнсний бүтээгдэхүүн импортолно гэж заасан.
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад тахианы мах импорт хэр өссөн бэ?
-2013 он хүртэл тахианы махны импорт өсөж, 40 мянган тоннд хүрсэн. Энэ нь уул уурхайн салбаруудад гадны ажилчид ихээхэн ажиллах болсонтой холбоотой. Харин уул уурхай зогсонги байдалд орох, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан импортын хэмжээ багассан. Өнгөрсөн жил гэхэд 26 мянган тонн оруулж ирсэн.
ТАХИАНЫ МАХАНД АНТИБИОТИКНЫ ҮЛДЭГДЭЛ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОГТООНО
-Гадаадад тахианы махнаас хүнцэл илэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл гаднаас орж ирсэн махан дээр ямар хяналт тавьдаг вэ. Нарийвчилсан шинжилгээ хийх боломж байдаг уу?
-Тахианы махан дээр импортлоход тавигдах шаардлага гэж байна. Мах махан бүтээгдэхүүний батлагдсан стандарт гэж бий. Тэнд ямар үзүүлэлттэй байхыг заасан бөгөөд түүний дагуу шинжилгээ хийнэ. Нянгийн шинжилгээгээр гэдэсний бүлгийн савханцар, шувууны томуугийн үүсгэгч байгаа эсэхийг нь тогтоохын сацуу хүнд металл, эмийн үлдэгдлийг үзнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас жилд импортолж байгаа тахиа, гахайн махан бүтээгдэхүүн дээр хийх судалгааны төлөвлөгөөг гаргадаг. Өнгөрсөн жил гэдэсний бүлгийн савханцрын тандалт судалгаа хийсэн. Энэ жил эмийн үлдэгдэл байгаа эсэхийг тогтооно. Судалгааны удирдамж гаргаад аймгуудын хилийн боомт руу хүргүүлсэн. Өнгөрсөн жилийн тандалт судалгаагаар гэдэсний бүлгийн савханцар илрээгүй. Харин орон нутагт хадгалалт тээвэрлэлтийн нөхцөл хангалтгүй байгаагаас мэр сэр илэрсэн тохиолдол бий.
-Тахианы маханд хийх антибиотикны шинжилгээний талаар тайлбарлахгүй юу?
-Тахиа амьд организм учраас мэдээж өвчлөл үүснэ. Тэгэхээр өвчнөөс сэргийлж дархлаажуулах, мөн эмчлэх зорилгоор антибиотик хийсэн байх магадлалтай. Тиймээс маханд эм тарианы үлдэгдэл байгааг тогтоож, хүнсний аюулгүй байдлыг хэр хангаж байгааг судална.
-Тахианы мах импортлогч аж ахуй нэгжүүдээс ямар нийтлэг зөрчил, дутагдал илэрдэг вэ?
-Зөвшөөрөлгүй газраас нийлүүлсэн зөрчил илэрдэг. Зөвшөөрөлгүй гэдэг нь хүнсний аюулгүй байдал хангаагүй эсвэл тухайн бүс нутагт шувууны томуу гарсан эсэх нь тодорхойгүй бүс нутгаас импортолсон тохиолдолд ярина.
-Гадуур зарагдаж байгаа махнуудын дийлэнх нь ямар ч хаяг шошгогүй уутанд савласан байдаг шүү дээ?
-Импортолсон бүтээгдэхүүн 12-15 кг-аар савлагдсан учир хайрцаг дээрээ хаяг шошготой орж ирдэг. Хэрэглэгчдэд хайрцгаар нь авах шаардлага гардаггүй. Тэгэхээр бага багаар савлан зарж байгаа дэлгүүр, аж ахуй нэгжүүд хаяг шошго наах ёстой.
-Манайхан өөрсдөө хэр бэлтгэдэг юм бэ?
-Монгол улсад “Ажигана” хэмээх Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа нэг л компани байна. “Оргио” тахиагаар нь иргэд сайн мэдэх байх. Тус компани цэвэр мах бэлтгэдэг бол өөр таван аж ахуй нэгж өндөгний чиглэлээр ажилладаг.
-Иргэдэд сэрэмжлүүлэг өгөхгүй юу?
-Иргэд хаяг шошгогүй, хадгалалтын шаардлага хангахгүй, гадна талд өөрчлөлт орсон махыг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Яагаад гэвэл сүүлийн үед Европ, Америк зэрэг бусад оронд шувууны томуу дэлгэрэх болсон. Энэ өвчин хүнд тусах, халдварлах, хүний амь нас эрсдэх тохиолдлууд дэлхий нийтэд гарч байна. Иймээс хүнсний аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүнийг худалдаж авах иргэдэд зөвлөе.
ТАХИАНЫ МУУДСАН МАХЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Энэ асуултад хариулахын тулд Беркли дэх Калифорнийн их сургуулиас гаргасан нэгэн зөвлөмжид таны анхаарлыг хандуулъя.
https://spoonuniversity.com сайтад мэдээлснээр харах, үнэртэх мэдрэхүйгээрээ дамжуулан муудсан махыг дараах дөрвөн аргаар мэдэх боломжтой аж.
Саарал өнгөтэй харагдана
Тахианы мах нэлэнхүйдээ саарал, өөхлөг хэсэгтээ шарласан байвал нэн даруй хаях хэрэгтэй. Муудаагүй тахиа цайвар ягаан, өөхөн хэсэгтээ цагаан өнгөтэй байдаг.
Өмхий үнэртэй
Чиний хамар чинь муудсан хоолыг таних маш сайн туслагч юм. Хэрэв энгийн байдгаас арай ондоо үнэртэй (гашуун хурц, чихэрлэг, муудсан өндөг шиг байвал) тэр муудсан гэсэн үг.
Хэт нялцгай байвал…
Тахианы мах нялцгай биш чийглэг байх ёстой. Угаасны дараа нялцгай, наалдамхай байвал муудсан гэсэн үг.
Удаан хугацааны турш хөргөгчдөө хадгалсан бол…
Хэрэв та тахианы махыг хөргөгчинд дөрвөн хоног, хөлдөөгчинд дөрвөн сар хадгалсан бол шууд хогийн саванд хаяхыг зөвлөж байна. Дээрх хугацаанд хэдийнэ тулчихсан, хэрэглэхээс эмээж байгаа бол идэх ч шаардлагагүй. Учир нь таныг гэдэсний өвчин, хоолны хордлого зэрэг элдэв эрсдэл хүлээж байгаа шүү дээ.
Бид жилдээ 27-30 сая кг тахианы мах зооглодог. Бас 95 хувийг нь Хятадаас оруулж ирдэг, генийн өөрчлөлт болоод нарийн шинжилгээ хийх лаборатори байхгүй гэхээр чанар аюулгүй байдлын асуудал сөхөгдөх нь...