Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөө өглөө Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа хүлээлгэн өглөө.
Энэ үеэр тэрбээр "Төрт ёс, Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс МАН-аас нэр дэвшсэн миний бие өөрийн биеэр хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн хуулийн дагуу бүрдүүлж СЕХ-нд хүлээлгэн өглөө.
МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээнд тогтож ирсэн түүхэн уламжлалтай улс төрийн хүчин. Энэ ч утгаараа СЕХ-нд нэр дэвшигчийн баримт материалыг хүлээлгэн өгөх арга хэмжээнд манай намын ахмад дарга н.Дашвандан, УИХ-ын туршлагатай парламентч Д.Лүндээжанцан гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, түүнчлэн МАН-ын дэргэдэх ТТБ-ын удирдлага Г.Тэмүүлэн, Л.Цогзолмаа нар хамт ирлээ. Энэ удаагийн сонгуульд хуульд нийцсэн, шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсэж байна" гэлээ.