“Softbank”-ийн охин компани "Sprint" харилцаа холбооны "T-Mobile" компанитай нэгдэх эсэх яриа хэлэлцээр дахин хийгдэж магадгүй байна. “Softbank”-ийн Гүйцэтгэх захирал Масаёши Сон АНУ-ын Ерөнхийлөгч энэ асуудлаар нээлттэй байр суурь илэрхийлж, хүлээн авах байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Хэрэв хэлцэл амжилттай болбол хамтарсан компани "AT&T", "Verizon" зэрэг томоохон компаниудтай өрсөлдөх боломжтой болох ажээ.
Дашрамд дурдахад, “Softbank”-ийн "Vision Fund" буюу технологийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө босгох ажиллагаа бараг дууссан байна. Тус санд 100 тэрбум ам.доллар төвлөрүүлэх зорилготой байгаагаас 95 тэрбумыг босгосон гэж Масаёши Сон мэдэгджээ.
Спорт хувцас үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг "Adidas" компани өөрийн салбар нэгжээ худалдсан байна. Тус компани гольфийн хэрэглэл үйлдвэрлэгч нэгжээ "KPS" компанид 425 сая ам.доллараар худалдахаар болжээ. Энэ нь "Adidas" өөрийн үндсэн бизнестээ анхаарах зорилгын хүрээнд хийгдэж байгаа аж. Ингэснээр спорт гутал үйлдвэрлэлийн чиглэлд өрсөлдөөнт давуу талаа сайжруулах боломж өгнө гэж компани мэдээллээ. Түүнчлэн "Adidas" компани борлуулалтын төлөвөө нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25-27 тэрбум евро болгоно гэж мэдэгдсэн байна.
Мозамбикийн "Moza Banco" компанийг худалдан авахаар гурван санал ирсний нэгийг "Barclays" банк тавьсан гэдгийг ойрын эх сурвалж мэдээлээ. Ийнхүү "Barclays" -ийн Африк дахь салбар нэгж болох "Barclays Africa" групп Мозамбикийн банктай нэгдэн ажиллахыг хүсэж байгаа ажээ. Одоогоор хэлцлийн үнийн дүн тодорхойгүй байна. Мөн Мозамбикийн Төв банк гурван саналыг нягтлан үзээд ирэх долоодугаар сард үр дүнг нь танилцуулахаа мэдэгджээ.
Н.Алтан