ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны өндөр дээд албан тушаалтнуудтай хийх уулзалтаа албан ёсоор эхлүүллээ. Лхагва гарагт тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй Цагаан ордонд уулзсан байна. Энэхүү уулзалт Дональд Трампын хувьд ажлаа хүлээн авснаас хойш ОХУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтантай нүүр тулан уулзаж буй анхны тохиолдол болж байгаа юм. Цагаан ордон уулзалтыг хэвлэлийнхэнд хаалттай байдлаар явуулжээ.
Энэхүү уулзалт нь АНУ-ын Төрийн тэргүүн ОХУ-тай харилцах харилцааг "түүхэн доод" түвшинд хүрсэн гэж тодорхойлсноос хойш хоёр улсын харилцаа сайжирсныг илтгэн харуулсан гэж олон улс судлаачид үзэж байна. Улмаар талууд Сирийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэдэгт санал нэгджээ. Уулзалтын дараа Дональд Трамп "Хоёр улсын харилцааг цаашид илүү сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" гэж Цагаан ордноос мэдээлсэн байна. Харин 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын тал хөндлөнгөөс оролцсон гэх нотолгоо байхгүй гэж уулзалтын үеэр Сергей Лавров онцолжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-тай прагматик харилцаа тогтоож, хоёр улсын харилцаа дахь асуудлуудыг шийдвэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Харин ОХУ, АНУ-ын дотоод бодлогод хяналтаа тогтоох зорилготой байсан гэдэг бол худал мэдээлэл. Мэдээж хэрэг энэ бол хоёр улсын харилцаанд асуудал үүсгэж байгаа чухал зүйл. Үүгээр ч зогсохгүй энэ нь ОХУ, АНУ-ын дотоод улс төрийн нөхцөл байдалд хяналтаа тогтоохыг оролдож байна гэж АНУ-ын ард иргэдэд ойлгогдож байна" хэмээн мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө буюу лхагва гарагийн өглөө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой Төрийн Департментад уулзжээ. Уулзалтын үеэр Рекс Тиллерсон "Хоёр тал өнгөрсөн сард Москвад эхлүүлсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, харилцан санал солилцох боломжийг бий болгох хэрэгтэй" гэсэн байна. Түүнчлэн Сергей Лавров "Хоёр улсын Төрийн тэргүүн нар олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бодит үр дүнд анхаарал хандуулж байгаа"-г онцолжээ.
Харин АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны даргыг ажлаас нь чөлөөлсөн тухай сэтгүүлчдийн асуултад Сергей Лавров "Энэ бол АНУ-ын дотоод асуудал" гэж байр сууриа илэрхийлсэн байна. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дональд Трамп Жеймс Комейг ажлаас нь халсан нь "ОХУ-д ямар ч хамаагүй. Ингэснээр хоёр улсын харилцаанд өөрчлөлт гарахгүй" гэж мэдэгджээ.
Б.Ариунболд