Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ хүлээлгэн өглөө. Тус хороо нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч танилцаад энэ сарын 14-ний дотор нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэх, эсэхээ шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоол гаргаснаас хойш ажлын гурав хоногт буюу энэ сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшиж байна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг албан ёсоор батламжилснаар зургаадугаар сарын 6-наас эхлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд намын нөхдийн хамт өнөө өглөө 09.50 цаг Сонгуулийн ерөнхий хороонд очиж бүртгүүллээ.
Дараа нь 11.00 цагт МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хороонд очиж, материалаа хүлээлгэн өгөв. Энэ үеэр тэрбээр “Сонгууль шударга болоосой. Өрсөлдөгчөө өөрсдөө сонгодог маягаар биш бүртгэлийн ажлаа хуулийн хүрээнд явуулаасай гэж хүсч байна. Миний бие Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Тухайн үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Тэр үед эхлүүлсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдаа дутагдлыг засах түүхэн үүрэг хариуцлага надад оногдож байна. Иймээс МАХН намайг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлж байна. СЕХ ямар нэгэн нам, эвслийн шахалтад орохгүй шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлж, нэр дэвшигчдийг бүртгэж, ард түмэн төрийн тэргүүнээ өөрөө сонгох нөхцөлөөр хангана гэдэгт найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” гэж хэллээ.
Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга намын нөхдийн хамт Сонгуулийн ербнхий хороонд очиж, хуулийн дагуу шаардсан 17 зүйл материалын бүрдүүлэн бичиг баримтаа хүргэж өгснөө мэдэгдлээ. Тэрбээр, Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болно гэж найдаж байна" хэмээв.