Дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Mонголын Үндэсний Музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд музейг гэр бүлээрээ үзэхээр ирсэн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Монголын үндэсний музейн үзмэрийн танхимаас монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзэх боломжтой аж.
Түүнчлэн Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уул болон Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар гаргасан "Хадан гэрийн соёл" үзэсгэлэн Олдворуудыг Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Тодруулбал, дэлхий нийтэд “Аdidas” гуталтай эмэгтэй хэмээн алдаршаад ховор үнэт олдворуудыг энд дэлгэжээ.