"Англичууд хүнд цаг үетэй золгоно" гэж Английн Төв банкны тэргүүн Марк Карни мэдэгдлээ. Тэрбээр Английн Төв банк бодлогын хүүгээ хамгийн доод түвшин болох 0.25 хувьд хэвээр үлдээх шийдвэрийг танилцуулсан байна. Английн Төв банкны тэргүүн Марк Карни “Их Британи олон улсын худалдааны шинэ бодлогод шилжих гэж байна. Цаашлаад цалингийн бодит өсөлт ирэх жилүүдэд хангалттай сайн байж чадахгүй байх төлөвтэй байна. Тиймээс Английн Төв банк инфляцыг зорилтот түвшинд хүргэхийн тулд бодлогын шийдвэрээ гаргасан. 2017 он англичуудын хувьд хүнд хэцүү жил байх болов уу гэж таамаглаж байна.
Иргэдийн авч буй цалин хэрэглэж буй бараа, бүтээгдэхүүнийх нь үнэтэй зэрэгцээд өсөж чадахгүй гэж харж байна” гэж онцолсон байна. Их Британийн Төв банкны бодлогын зөвлөл BREXIT-ийн үйл явц нааштай шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Хэдий тийм боловч Их Британи Европын Холбооноос гарахтай холбоотойгоор зах зээлд тодорхой бус байдал үүссэн, цаашлаад иргэдийн цалин ойрын хугацаанд дорвитой өсөхгүй байх төлөвтэй байна гэх эрсдэлүүдийг Английн Төв банкны тэргүүн онцолжээ.Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр инфляцыг хязгаарлах боломжтой аж.
Их Британийн эдийн засгийн өсөлт энэ оны I улиралд хоёр дахин саарч, 0.3 хувь болсон нь Төв банкны шийдвэрт голлон нөлөөлсөн байна. Англичууд BREXIT-ийг дэмжсэнээс хойш фунт стерлингийн ханш савласан төдийгүй суларч, үнэ цэнийнхээ тавны нэгийг алдсан удаатай. Үүний улмаас инфляц өсжээ. Их Британийн инфляцын түвшин одоогоор жилийн дүнгээр 2.3 хувьд хүрээд байна. Энэ нь Английн Төв банкны зорилтот түвшин болох хоёр хувиас давсан үзүүлэлт болж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ