“Nissan Motor” компани жилийн ашгаа буурна гэж таамагласан байна. Учир нь түүхий эдийн ханш өндөр байгаа, иений ханш чангарсан болон АНУ, БНХАУ дахь авто зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн нь үүнд нөлөөлнө гэж тус компани үзжээ.
Тухайлбал, гуравдугаар сараар дуусгавар болсон санхүүгийн жилд “Nissan Motor” компанийн үйл ажиллагааны ашиг 7.7 хувиар буурч, 685 тэрбум иенд хүрнэ гэсэн байна. Харин шинжээчид 775.4 тэрбум иенд хүрнэ гэж үзсэнтэй харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. Харин тус компанийн автомашины нийлүүлэлт БНХАУ-д өсөх хандлагатай байгаа бол АНУ дахь борлуулалт тогтвортой түвшинд байна гэсэн төлөв ажиглагдаж байгааг дурджээ.
Улмаар борлуулалт нь 3.6 хувиар өсөж, 5.83 сая ширхэгт хүрнэ гэж “Nissan Motor” компани таамаглажээ. Мөн тус компани ахиуц ашгаа нэмэгдүүлэхийн тулд АНУ дахь борлуулалтад эзлэх ачааны автомашины хувь хэмжээг 60 хувь хүртэл өсгөхөөр зорьж байгаа талаар Хойд Америк дахь салбарын захирал мэдэгдсэн байна. Үүнээс гадна дээрх компани орлогоо ирэх зургаан жилийн хугацаанд 16.5 их наяд иенд хүргэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Б.Ариунболд