"Жуулчин хөрөнгө оруулагчид" гэгддэг хамтын сан, хедж сангууд сүүлийн хэдэн сарын хугацаанд технологийн компаниудад оруулах хөрөнгө оруулалтаа бууруулсан байна. Ингэснээр Цахиурын хөндийн компаниуд шинээр санхүүжилт авахад хүндрэлтэй болжээ.
АНУ-д бодлогын хүү олон жилийн доод түвшинд байгаа, эдийн засгийн өсөлт хангалттай биш байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын сангууд технологийн компаниудад оруулах хөрөнгө оруулалтаа бууруулж эхлээд байгаа юм. Тухайлбал, "Жуулчин хөрөнгө оруулагчид" энэ оны I улиралд старт ап буюу гарааны компаниудад 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс 42 хувиар буурсан үзүүлэлт гэж "Pitchbook Data" судалгааны байгууллага мэдээллээ. Үүгээр ч зогсохгүй эдгээр компаниудтай байгуулсан хэлэлцээрийн тоо улирал тутам буурсаар байна.
Б.Ариунболд