Олон улсын "IBM" компанийн Гүйцэтгэх захирал Жинни Рометти 2016 онд 96.8 сая ам.долларын цалин авсан байна. Тэрбээр хамгийн өндөр цалинтай 200 Гүйцэтгэх захирлын жагсаалтыг гаргадаг "Bloomberg Pay Index"-ийн зургаад буюу эмэгтэйчүүдээс нэгдүгээрт бичигдэж байна. Энэхүү индекс анх 2015 оноос хойш гарч эхэлснээс хойш эхний аравт эмэгтэй хүн бичигдсэн анхны тохиолдол нь өнгөрсөн онд бүртгэгджээ.
Харин Калифорнид төвтэй "Hewlett Packard Enterprise" компанийн Гүйцэтгэх захирал Мэг Витмэн ажил үүргээ хүлээж авсан эхний жилдээ 52.5 сая ам.долларын цалин болон хувьцааны урамшуулал авсан байна. Компаниуд Гүйцэтгэх захирлууддаа ажил үүргээ хүлээж авсан эхний жилд нь их хэмжээний урамшуулал олгох тохиолдол цөөнгүй гардаг аж.
Үүний зэрэгцээ "Oracle"-ийн удирдах албан тушаалтнуудын нэг Сафра Катз өнгөрсөн онд 39.2 сая ам.долларын цалин авч, “Bloomberg”-ийн хамгийн өндөр цалинтай захирлуудын жагсаалтад багтсан байна. Тэрбээр 2015 онд бас хамгийн өндөр цалинтай эмэгтэй захирлаар нэрлэгдэж байсан юм. Хэдий тийм боловч "Oracle"-ийн хувьцаа эзэмшигчид гомдол гаргасны дараа, Удирдах зөвлөл нь захирлуудад олгох урамшууллын хэмжээг бууруулах шийдвэр гаргажээ. Мөн тэрбээр компанийн ашиг буурснаас хойш жилийн эцэст урамшуулал аваагүй байна.
Н.Номин-Эрдэнэ