УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ хуулийн талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс тодрууллаа.
-Хүүхдийн нэмэлт тэжээлтэй холбоотой энэ хуулийн төсөл батлагдсанаар ямар үр дүн гарах вэ?
-Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаж эхэлснээр эхийн сүүгээр хооллох хүүхдийн үндсэн эрх зөрчигдөх болсон. Энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх олон өөрчлөлт орсон хуулийн төсөл өнөөдөр батлагдлаа. Эхийн сүүг орлодог бүтээгдэхүүн байхгүй. Гэвч манайд хүүхдээ эхийн сүүгээр хооллох үзэгдэл жилээс жилд багасаж байгаа өнөө үед энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хоол тэжээлийн дутагдал, рахит, жин буурах, давжаа биетэй болох зэрэг бүх асуудлууд хүүхэд эхийн сүүгээр хооллоогүйтэй холбоотой.
-Хөхний сүү багатай ээжүүд ихэнхдээ нэмэлт тэжээл хэрэглэдэг. Эдгээр эхчүүд яах вэ?
-О-6 сартай хүүхдэд хөхийн сүүнээс өөр ямар ч бүтээгдэхүүн өгөхгүй гэсэн заалт орж байгаа. Хөхний сүү багатай, халдварт өвчтэй ээжүүд нэмэлт бүтээгдэхүүнээр хооллож болно. Гэхдээ эмчийн заавраар чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх тухай заалтыг оруулж өгсөн. Мөн хөхний сүүний банкуудыг төрөх эмнэлгүүдэд байгуулах талаар тусгасан.
-Тэгэхээр эм худалдан авч байгаатай адил хүүхдийн нэмэлт тэжээлийг жороор худалдан авна гэсэн үг үү. Худалдааны байгууллагуудад хэрхэн хяналт тавих вэ. Зөвшөөрөлгүйгээр, хүний гар дамжин маш их хэмжээний нэмэлт тэжээл хил гаалиар орж ирдэг. Үүнийг хэрхэн хязгаарлах вэ?
-Худалдааны байгууллагууд энэ хуулийн дагуу ажиллана. Хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиараа шийтгэнэ. Хил гаалиар тусгай хяналт тавина гэв.