"Алт-2" хөтөлбөрийн хүрээнд алтны хайгуул, олборлолт явуулах ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ гэдгээ эрх баригчид мэдэгдсэн.
Энэ дагуу зээл авах хүсэлтэй ААН-үүдийн хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авсан юм. Хүсэлт гаргасан компаниудад Хөгжлийн банкнаас зээл олгож эхэлжээ. Зээл авахын тулд тухайн ААН хэчнээн баримт бүрдүүлэх, ямар шалгуур хангасан байх ёстойг заасан журмыг баталжээ.
Засгийн газар “Алт 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо нэгдүгээр сард зарласан. 2020 он хүртэл хэрэгжих энэ хөтөлбөрийн үр дүнд алт олборлолтыг жилд 2-3 тонноор нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр 2020 он гэхэд манай улс нэг жилд 20 тонн алт олборлох хүчин чадалтай болох юм.