“Оюу толгой” компани “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай “Эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулжээ.
“Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэ гэрээ маш чухал, Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой компанийн нягт харилцаа, хамтын ажиллагааны нэг илэрхийлэл боллоо. Эрчим хүчний гэрээ байгуулснаар манай ирээдүй, Монгол Улсад оруулах хувь нэмэр баталгаажиж байна. Оюу толгойн бизнесийн хөгжлийг тасралтгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжийг олгож байна. Бид Засгийн газартай хамтран дотоодын эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана. Засгийн газар, Оюу толгойн хамтарсан ажлын хэсгийн хоёр жилийн хөдөлмөрийн үр дүнд гэрээ байгууллаа” гэжээ.
Дотоодод цахилгаан станц ашиглалтад орвол гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжтой.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК БНХАУ-ын Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа компанитай импортын гэрээ байгуулсан юм. Энэ нь “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көчянтай өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийн, энэ гэрээг албан ёсоор үзэглэсэн.
2014 оны наймдугаар сард Засгийн газар, “Оюу толгой” компани “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулжээ. Талууд БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний сүлжээнээс эрчим хүч авахад хамтран ажиллахаар тохиролцсон юм.
“Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Оюу толгой компани дотоодын эх үүсвэрээс эрчим хүч авах, Засгийн газраас шалгаруулсан хөрөнгө оруулагчидтай дотоодод цахилгаан станц байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж.
Шинээр байгуулсан гэрээ энэ оны долдугаар сарын 4-нөөс эхлэн зургаан жилийн хугацаатай хэрэгжинэ. Дотоодод цахилгаан станц ашиглалтад орвол гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжтой юм байна.