СЕО буюу Гүйцэтгэх захирлуудын клуб хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, бодлого боловсруулахад төр бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал солилцох сар бүрийн уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн сард тус клубын гишүүд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг урьж ярилцсан бол энэ сард Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзлаа.
Армандо Торрес энэ сарын эхээр Оюу Толгой компанийн Гүйцтгэх захирлаар томилогдон, үүрэгт ажилдаа орсон юм.
Тэрээр 2016 оноос “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүн байсан бөгөөд Рио Тинто компанид “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Тэрээр ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана.
Уулзалтын эхэнд СЕО клубын гишүүд Армандо Торрест шинэ ажилд томилогдсонд нь баяр хүргээд, клубээ танилцуулсан юм. Тус клуб эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор төсөл хөтөлбөрүүд санаачлан эрх баригчдад танилцуулах болон бодлогын нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Оюу Толгой компанитай хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал солилцлоо.