Хүүхэд багачуудад монгол ахуй, малчдын аж амьдралыг харуулах зорилготой "Балдан гуайнхаар ороод гараарай" гэр үзэсгэлэнг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
ХУД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын ард байрлах “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд уг үзэсгэлэнг дэлгээд байгаа бөгөөд таван хошуу малыг үр төлтэй нь авчирч, хүүхэд багачуудад малчин айлын аж байдалтай танилцуулж байна.
Нээлттэй өдөрлөгийн үеэр мод, бут, үрсэлгээг хямд үнээр буюу орон нутагт борлуулдаг үнээр худалдаалж байгаа гэнэ.
Тухайлбал,
- Улаан лооль 1000 төг
- Тасалгааны улаан лооль 5000 төг
- Монос 3000 төг
- Тошлой 5000 төг
- Чацаргана 2500 төг
- Интоор 8000
- Буйлс 5000
- Бөөрөлзгөнө 10000 төг
- Давжаа алим 25000 төг
- Алим 30000 төгрөгийн үнэтэйгээр бут, үрсэлгээг худалдаалж байна.
Мөн Монголд тарьж ургуулж болох хэдий ч үрсэлгээ эх мод нь байдаггүй гудамж талбайн чимэглэлийн ховор чамин мод, жимс жимсгэний бут, зүлэг, олон наст цэцэг гэх мэт гадны орнуудаас авчирсан үрсэлгээ эх моднуудтай танилцах, тэднийг тарьж ургуулах, арчлах талаар сургалт зөвлөгөө өгөх, өөрийн тарьсан цэцэг, үрсэлгээг солилцох, арга туршлагаа хуваалцах зэрэг боломжийг олгож байгаа аж.