Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota" компани нисдэг автомашины төсөлд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд тус компани өөрсдийн сайн дураар ажиллаж буй 30 орчим инженерийн бүрэлдэхүүнтэй "Cartivator" төсөлд 40 сая иенийн санхүүжилт олгохоо мэдэгджээ.
"Cartivator" төслийн багийнхан 2018 он гэхэд гар жолоодлоготой нисдэг автомашины анхны загварыг гаргахаар төлөвлөсөн байна. Цаашлаад 2020 онд Токио хотод болох Олимпын наадмын үеэр нисдэг автомашинаа зах зээлд нийлүүлэх зорилт тавьжээ. Үүнээс гадна “Google”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйжийн дэмжлэгтэй үйл ажиллагаагаа явуулдаг "Kitty Hawk" старт-ап компани "Flyer" нэртэй нисдэг автомашинаа худалдаанд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа ажээ. Түүнчлэн Европын нисэх онгоц үйлдвэрлэгч "Airbus" компани мөн энэ онд нисдэг автомашины туршилт хийнэ гэдгээ албан ёсоор зарлаад байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ