Оросын шүүхээс 22 настай Руслан Соколовски гэдэг залууг шашны эсрэг бичлэг байршуулсан хэрэгт буруутай гэж үзжээ. Тэрээр сүм дотор Pokemon Go тоглоом тоглож байгаа бичлэгээ өнгөрсөн оны наймдугаар сард Youtube-д байршуулсан аж.
Шүүх түүнийг буруутай гэж үзсэн учраас тав хүртэлх жилийн ял авч магадгүй юм. Соколовски 2016 оны наймдугаар сард Екатеринбург хотын үнэн алдартны сүм дотор Pokemon барьж байгаа бичлэг хийжээ.
Оросын эрх баригчид сүсэгтнүүдийн итгэл, бишрэлийг гутаан доромжилсон тохиолдолд оноох шийтгэлийг хүндрүүлсэн аж.
Жишээлбэл сүм дотор Pokemon тогловол хорих ял шийтгэнэ гэсэн бөгөөд Соколовски үүнийг эсэргүүцэж дээрх бичлэгийг хийжээ. Тэрээр бичлэгтээ “Сүм дотор гар утсаа бариад явж байгаа хүн яахаараа бусдыг доромжилсон болох билээ” гээд “Яагаад эрх баригчид биднийг ийм зүйлээс болж шийтгэх ёстой юм” гэжээ.
Түүний бичлэг Youtube-д тавигдсанаас хэдэн долоо хоногийн дараа цагдаа нар Соколовскиг баривчилсан аж. Ингээд шүүхийн шийдвэр гарах хүртэл гэрийн хорионд байлгаж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт шүүхээс гэм буруутай гэж үзжээ.
Харин Эмнести Интернейшнл хүний эрхийн байгууллагаас Соколовскиг суллахыг шаардаж, хорих ял шийтгэж байгаа нь түүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчлөө гэсэн байна.
Зөвхөн 2016 оны есдүгээр сард гэхэд 14000 гаруй хүн Оросын эрх баригчдад хандан түүнийг суллахыг хүссэн аж.