Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны нэгдүгээр улирлын судалгааг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцуулав. Тус хорооны сар бүр хийдэг хэвлэлийн хурал өнөөдөр болов.
Судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893 мянган төгрөг байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39 мянган төгрөгөөр өссөн дүн юм. Орлого өсөхөд
- Цалин хөлсний орлого 27.6 (5.8%) мянган төгрөг,
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 22.8 (14.8%) мянган төгрөг,
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 5.6 (9.2%) янган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэв.
Орлогын төрөл | 2016 оны эхний гурван сард | 2017 оны эхний гурван сард |
Орлого | 935 000 | 976 000 |
Мөнгөн орлого | 849 000 | 893 000 |
Цалин хөлс | 476 000 | 504 000 |
Тэтгэвэр, тэтгэмж | 154 000 | 176 000 |
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого | 61 000 | 66 000 |
Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн орлого | 75 000 | 68 000 |
Бусад орлого | 81 000 | 76 000 |
Бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн | 52 000 | 48 000 |
Хувийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнс | 33 000 | 34 000 |
НИЙТ ӨРХИЙН ТАВАН ХУВЬ НЬ 2.1 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ОРЛОГОТОЙ
Тэгвэл нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 940 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25 мянган төгрөгөөр буурсан байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 34 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэвэл
- 300.0 мянгаас доош орлоготой өрх 116 (13 хувь) мянга, энэ хэмжээний зарлагатай өрх 84 (9.7 хувь) мянга,
- 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 151 (17.5 хувь) мянга, мөн энэ хэмжээний
- зарлагатай өрх 151 (17 хувь) мянга,
- 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 267 (30 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 278 (32 хувь) мянга байна.
- 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 43.3 (5 хувь) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.6 (5.5 хувь) мянга байна.