Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- СЕХ хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэн харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
- “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа.
- “Маамуу” үндэсний төслийг хэрэгжүүлж буй “Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяатай хийсэн ярилцлагыг ЭНДЭЭС уншина уу.
- Засгийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр 10-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд боллоо.
- Баянгол дүүргийн 20-р хороо, Гурвалжингийн гүүрний урд талд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарчээ.
- СЕХ: Н.Энхбаяр тасралтгүй 13 сар Солонгост амьдарсан
- Үндэсний Аялал Жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн гурав дахь жилдээ зургадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
- "Дэлхийн Ур чадвар" тэмцээнд эх орноо төлөөлөх залуучуудтай ТАНИЛЦ.
- Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн гудамжинд оршин суух иргэн О-гийн болон дөрөвдүгээр хороо нутаг дэвсгэр Цэргийн хотхонд оршин суух Н-ийн гэрээс эд зүйл хулгайлан авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ.
- Нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр дууслаа.
- ОХУ-ын Оренбург хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Европын цомын тэмцээнээс Б.Амартүвшин, М.Даваасүрэн нар медаль хүртлээ.
- “Номин тав трэйд” компанийн гүйцэтгэх захирал С.Сайнбаттай НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцсаныг ЭНДЭЭС уншина уу.
- НӨАТ-ын баримтын сугалааны тохирлоор 106 752 иргэнд 4.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.
- Хоёр жил тутамд зохион байгуулдаг "Энержи Монголиа" олоэ улсын хурал, үзэсгэлэн энэ сарын 17, 18-нд Корпорейт Конвеншн центрт болно.
- Ард түмний онц зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг “Шилний цаанаас чихэр долоолгосон сонгууль” болно хэмээн тодорхойлов.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.
- УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар энэ сарын 18-нд 11.00 цагаас Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаалд зохион байгуулна хэмээн мэдэгдлээ.
- Амралтын өдрүүдэд есөн хүүхэд зам тээврийн осолд өртсөний тав нь гэрийнхээ ойролцоо тоглож байжээ.
- Энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад инфляц шинэ он гарснаас хойш өссөөр 4.8 хувьд хүрчээ.
- Манай бүс нутаг хуурай, хур тунадас бага ордог учраас нэг газраа удаан суух боломжгүй тул жилдээ доод тал нь дөрвөн удаа нүүдэллэх, цаашлаад улиралд хоёр удаа нүүдэллэх шаардлагатайг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэллээ.
- Азийн Хөлбөмбөгийн Холбооны “AFC Cup” тэмцээнд оролцож буй үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб лхагва гарагийн 16.00 цагт “04 сарын 25” багтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийнэ.
- Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна.
- Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 45.7 мянга болжээ.
Дэлхий дахинд
- Баасан гарагт эхэлсэн халдлага болох “WannaCry” хортой кодын тархалтыг зогсоох аргыг аюулгүйн шинжээчид олсон гэж мэдэгдсэн боловч үнэн хэрэгтээ аюул оршсон хэвээр байна.
- Өнгөрсөн ням гарагийн өглөө Хойд Солонгос дахин пуужингийн туршилт явуулсан бөгөөд Хойд Солонгосын баруун зүгт орших Кусонг хотын дэргэдэх баазаас хөөргөсөн пуужин ОХУ-ын зүүн зүгт байрлах Владивосток хотоос 100 км орчмын зайд Японы тэнгист унасан талаар АНУ-ын албаны хүмүүс мэдээллээ.
- Макрон Францын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар “Цөмийн зэвсгийн код” буюу цэрэг армийнханд цөмийн зэвсэг ашиглах тушаалыг Ерөнхийлөгч өөрийн биеэр өгч буйг батлах кодыг хүлээн авчээ.
- Өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Жеймс Коми Сенатын танхимын өмнө мэдүүлэг өгөхөд бэлэн, гэхдээ олон нийтэд нээлттэй тохиолдолд л очно гэж мэдэгдсэн талаар Нью Йорк таймс мэдээлжээ.
- Хүнд даацын дрон үйлдвэрлэдэг Латвийн Aerones компани дроноос шүхрээр үсэрдэг нэгэн сонирхолтой туршилт хийжээ.
- Конго улсын хойд бүс нутагт эбола вирусийн халдвар авсан тохиолдол олноор бүртгэгдээд байгаа ба одоогийн байдлаар халдвар авсан гурван иргэн нас бараад байгаа тухай ДЭМБ-аас мэдээлсэн байна.
- Бархасбадийн гайхалтай ХӨРӨГ зургууд
- Шинэ судалгаагаар тогтмол ном уншдаг, ялангуяа зөгнөл зохиол уншдаг хүмүүс үнэн хэрэгтээ их нөхөрсөг, сайхан сэтгэлтэй, бусдыг ойлгодог хүмүүс байдгийг тогтоожээ.
- Бельгийн эрдэмтэд АГААРЫН БОХИРДЛЫГ эрчим хүч болгох аргыг амжилттай туршжээ.
- Сүм дотор Pokemon Go тоглосон залуу 5 жилийн ял авч магадгүй.
- 90-ээд онд Германчуудын бүтээсэн MP3 өргөтгөл албан ёсоор хэрэглээнээс гарах цаг иржээ.