Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компани газраас 10 метрийн өндөрт, 100 км/цагийн хурдтай нисэх дрон шиг машин бүтээхээр ажиллаж буй компанид хөрөнгө оруулжээ.
30 гаруй сайн дурын ажилтнуудаас бүрдэх Cartivator хэмээх бизнесийн гараагаа дөнгөж эхэлж буй компани өөрсдийн хөгжүүлж буй загварыг “Skydrive” гэж нэрлэсэн аж.
Компанийн зорилго нь ирэх жил гэхэд нисдэг машинаа бэлэн болгож, 2020 оны Токиогийн олимпын бамбар асахтай зэрэгцэн хэрэглээнд нэвтрүүлэх юм.
2,9 метрийн урттай энэ машин дэлхийн хамгийн жижиг, нисдэг цахилгаан машин болох аж. Cartivator компанийн тайлбарласнаар тэдний хөгжүүлж буй машин ямар ч газраас хөөрч чадах бөгөөд удирдахад тун энгийн байх юм.
Ингээд Toyota эхний ээлжид энэ компанийг 350 мянган орчим ам. доллароор санхүүжүүлж, шилдэг мэргэжилтнүүдээрээ туслуулахаар болжээ.
Өнөөдөр Uber, Ehang гээд нисдэг машин бүтээхээр ажиллаж буй олон компани бий. Гэхдээ зөвхөн нисдэг машиныг бүтээгээд, зах зээлд нийлүүлэхэд хангалтгүй.
Учир нь эрх баригчдын хувьд нисдэг машиныг жолоодох нисгэгч, агаарын замын хөдөлгөөний аюулгүй байдал гэх мэт олон толгой гашилгасан асуудал гарч ирнэ.
Өнгөрсөн долоо хоногт Toyota компани өнөөдөр хачин санагдаж болох ч гэсэн шинэ технологид нийт 9,3 тэрбум ам. доллар зарцуулна гэж мэдэгджээ.
Toyota-ийн ерөнхийлөгч Такеши Ичиямада Nikkei Asian Review хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ технологи нь бэлэн болохоор хөрөнгө оруулалт хийнэ гээд хүлээгээд байвал хөгжих боломж гарахгүй шүү дээ” гэсэн байна.
- Токиогийн олимп технологиор гайхуулна -