Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дэргэд Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв байгуулна. Залуучуудад нарийн мэргэжил эзэмшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг хангах, чадавхжуулах зорилгоор байгуулах тус төвийн нээлт энэ сарын 19-нд болох юм.
УИХ-аар залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ төсөлд нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймагт залуучуудын хөгжлийг дэмжих төв байгуулж, түүгээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, давтан сургалтад хамруулах зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулахаар тусгасан.
УИХ уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт хийх бөгөөд төсөлд тусгасан залууст тустай зарим ажил эхнээсээ хэрэгжиж буй нь энэ аж.