Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг амьд хөгжмийн “PLAYTIME 2017” наадам долдугаар сарын 7, 8, 9-нд Монгол шилтгээнд болно.
Наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ. Гурван өдрийн тасалбар 50 мянган төгрөгийн үнэтэй. Харин эхний мянган тасалбарыг 40 мянган төгрөгөөр худалдах юм.
16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадам орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.
Playtime наадам нь Монгол улсад 1990-өөд оны сүүлээс дэлгэрсэн амьд хөгжмийн шинэ дугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хөгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлог. Өөрөөр хэлбэл, та бидний сайн мэдэх олон хамтлаг энэ наадмаар танигдаж байсан түүхтэй.
2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, өмнөд Солонгос, өвөр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг.
Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж тоглож байсан.
Playtime 2016 наадамд дэлхийд алдартай Швед улсын “The Radio Dept”, Япон улсын “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Сингапурын “Anna Judge April” болон ОХУ, Өвөр Монгол, өмнөд Солонгос, Монголоос олны танил, шилдэг, шинэ залуу 37 хамтлаг дуучин, Электроник дэнс хөгжмийн шилдэг 20 Ди-Жэй нийт гаруй 50 хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан өөрсдийн уран бүтээлээ хүргэсэн болно.
Харин энэ жилийн хувьд Японы инди рок, синти поп урсгалын төлөөлөл “The fin” хамтлаг Playtime-ийн тайзыг эзэгнэх юм. Мөн "Харанга" хамтлаг ая дуугаа өргөнө гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байна.