Эцэг, эх байна гэдэг хэцүү. Жишээлбэл хүүхдээ хэдэн настайд нь ухаалаг утастай болгох вэ?
Flurry судалгааны байгууллагын тооцож үзсэнээр Америкчууд өдөрт дунджаар 5 цагийг гар утсаа ширтэж өнгөрүүлдэг болжээ. Өөр нэгэн байгууллагын судалгаагаар жил тутам аппликейшнүүдийн тоо 69 хувиар өсөж байна.
Хүүхэд амласан ёсоороо өдөрт хэрэглэх хязгаараа давахгүй байж чадах уу?
Тэгэхээр ийм өргөн цар хүрээтэй далайд хүүхдээ “сэл” гээд оруулах гэж байгаа эцэг, эхчүүд ямар нэгэн хязгаар тогтоох нь зайлшгүй юм. Сүүлийн үеийн судалгаагаар ихэнх хүүхэд 10 настайдаа анхны гар утсаа авдаг болжээ.
Түүнчлэн 12 нас хүрэхэд хүүхдүүдийн 50 хувь нь нийгмийн сүлжээний хаягтай болсон байна. Харин Гейтсийн гэр бүлийн хувьд байдал арай өөр.
Дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэгийг үүсгэн байгуулсан Билл Гейтс хүүхдүүдээ 14 нас хүртэл нь гар утастай болохыг зөвшөөрдөггүй аж. Одоо 20, 17, 14 настай хүүхдүүд нь яг энэ насандаа л гар утастай болжээ.
Common Sense Media ашгийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Жеймс Стейер хүүхдүүд нүүр тулсан харилцааны үнэ цэнийг ойлгосны дараа буюу ахлах ангид орох хүртлээ гар утас ашиглах шаардлагагүй гэсэн байна.
Тэрээр хүүхдэдээ гар утас авч өгөхийн өмнө дараах асуултуудад хариулаарай гэжээ:
- Хүүхэд аюулгүй байхын тулд байнга тантай холбоотой байх шаардлагатай юу?
- Таны хүүхэд амласан ёсоороо өдөрт хэрэглэх хязгаараа давахгүй байж чадах уу?
- Хичээл дээрээ утсаа ашиглаж, бусдад төвөг болохгүй, хэн нэгний хувийн орон зайд халдахгүй байж чадах уу?
Гейтсийн гэр бүлийн хувьд зөвхөн гар утастай болох насыг тогтоохоос гадна өдөрт дэлгэц ширтэх хугацааг хүртэл нарийн тооцдог аж. Жишээлбэл хоолны ширээний ард сууж байхдаа хүн бүр гар утас ашиглах эрхгүй.
Хүүхдүүд сайн унтаж амрах ёстой учраас өдөрт зурагт үзэх, компьютер ашиглах, гар утас хэрэглэх хугацаа бас хязгаартай байх ёстой. Харин эцэст нь сонирхуулахад магадгүй хамгийн ойлгомжтой байж болох зүйл нь Гейтсийн гэр дотор Apple-ийн бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглодог.
Хүүхдүүд ухаалаг утастай байж болно, гэхдээ iPhone байж болохгүй.
Эх сурвалж: BusinessInsider