"Samsung" компани ухаалаг гар утас, өргөн дэлгэцийн зурагт үйлдвэрлэхээс гадна эм үйлдвэрлэлийн салбарт хүч үзэхээр боллоо. Тухайлбал, анх 2011 онд байгуулагдаж, өнгөрсөн жилээс хувьцаагаа арилжаалах зөвшөөрөл авсан "Samsung Biologics" компани 740 сая ам.доллараар эмийн үйлдвэр барьж эхэлсэн байна. Энэхүү үйлдвэрийн тусламжтай тус компани "Биологийн идэвхт эм" үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр салбартаа тэргүүлэх боломжтой гэж шинжээчид тайлбарлажээ.
Биологийн идэвхт эмийг ихэнх тохиолдолд сүүн тэжээлтний эсээс гаргаж авдаг төдийгүй хорт хавдар, үе мөчний өвчин гээд олон төрлийн өвчний эсрэг хэрэглэдэг. Эдгээр эмийн бүтээгдэхүүний зах зээл 2021 он гэхэд 223 тэрбум ам.доллараар хэмжигдэж эхэлнэ гэсэн тооцоог “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид гаргажээ.
Н.Номин-Эрдэнэ