Олон Улсын музейн өдрийг угтан Чойжин ламын сүм музей “Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн шинэ гарц болох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг хийх гэж байна.
Тус хэлэлцүүлгийг “Хамтдаа хөгжүүлье” уриатайгаар маргааш “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын танхимд зохион байгуулах бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр өөр өөрийн үйл ажиллагааны онцлог, чиглэлд нийцүүлэн идэвхи санаачлагатай ажиллаж буй байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэнэ.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт Гадаад Харилцааны Яам, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, урлагийн газар тэргүүтэй их, дээд сургууль, эрдэмтэн судлаачид, төрийн бус болон бизнесийн байгууллагын төлөөллүүдээс бүрдэх найман илтгэгч урилгаар оролцож Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн үүсэл, хөгжил, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, төрөөс баримтлах бодлогын талаар илтгэл хэлэлцүүлнэ.
Мөн Төрийн ба төрийн бус, хувийн хэвшил, бизнесийн зэрэг олон байгууллагын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, бүтээлч иргэд оролцож өөрсдийн туршлага, санал бодлоо солилцон, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм.
Дэлхийн музейн өдрийг 1977 оноос эхлэн дэлхий дахинд тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улс 1998 онд анх тэмдэглэж байжээ. 2003 онд ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо байгуулагдсанаар энэ өдрийг 14 дэх жилдээ тасралтгүй тэмдэглэж байна.
Жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдөр тохиодог музейн өдрийг тохиолдуулан дэлхийн олон орны музейнүүд нэгэн уриан дор нэгдэж, олон нийтэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Музей ба ээдрээт түүх:Нээлттэй ярилцъя” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа билээ.
Чойжин ламын сүм музей нь 2016 онд тус өдрийг угтан “Музей ба аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг “Хамтдаа хөгжье” уриан дор амжилттай зохион байгуулсан нь олон нийтийн талархлыг хүлээсэн өндөр ач холбогдол бүхий уулзалт, хэлэлцүүлэг болж, Улаанбаатар хотын нийт музейн мэдээллийг нэг дороос авах, музей ба аялал жуулчлалын байгууллагуудад хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн онцлог үйл ажиллагаа болсон байна.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн шинэ гарц болох нь” уулзалт, хэлэлцүүлгийн Хөтөлбөр |
|
|
Нээлтийн үйл ажиллагаа |
|
|
09:30-10:00 |
Зочдыг угтах |
|
10:00-10:15 |
Урлагийн мэндчилгээ |
|
10:15-10:30 |
Д.Отгонсүрэн (Чойжин ламын сүм музейн захирал) |
|
10:30-10:45 |
Ж.Батсуурь (БСШУС-ын сайд) |
|
10:45-11:00 |
Д.Цэдмаа (Олон Улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хорооны тэргүүн) |
|
Илтгэл, хэлэлцүүлэг |
“Анрид” ХХК -ийн үүсгэн байгуулагч А.Ундрал удирдана. |
|
11:00-11:15 |
Ж.Бодьбаатар (Урлагийн түүхч, соёлын бодлого шинжээч) “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн үүсэл, хөгжил ба цаашдын чиг хандлага” |
|
11:15-11:30 |
Г.Батхуяг (ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга) “Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого” |
|
11:30-11:45 |
О.Одгэрэл (Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал) “Монголын урлагийн зөвлөл ба бүтээлч үйлдвэрлэл” |
|
11:45-12:00 |
Г.Гантуяа (Монгол контент ХХК-ийн захирал) “Үндэсний контент бүтээх, түүнийг соёлын өв, түүхтэй холбох нь: Маамуу төслийн кэйс” |
|
12:00-12:30 |
Хэлэлцүүлэг |
|
12:30-12:50 |
Дурсгалын гэрэл зураг татуулах |
|
12:50-13:30 |
Цайны завсарлага |
|
Илтгэл, хэлэлцүүлэг |
СУИС, Театр урлагийн сургуулийн захирал Ж.Долгорсүрэн удирдана. |
|
13:30-13:45 |
Х.Мандахцэцэг (ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал) “Монголын соёлын үйлдвэрлэлийн боломж ба дэлхийн зах зээл” |
|
13:45-14:00 |
Ж.Мяндас (СУИС, Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч) “Музейн цуглуулга-Соёлын бүтээлч үйлдвэрлэл” |
|
14:00-14:15 |
Ч.Энхболд (СЭЗИС-ийн Бизнесийн удирлагын тэнхимийн ахлах багш) “Бүтээлч толгой vs. Таван толгой” |
|
14:15-14:30
|
Ж.Лувсандорж (Бүтээлч монгол хүн ТББ-ын үүсгэн байгуулагч) “Бүтээлч монгол хүн” |
|
14:30-15:00 |
Хэлэлцүүлэг |
|
15:00-15:10 |
Үйл ажиллагааг өндөрлүүлж Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн үг хэлнэ. |