Хүн амын өрхийн орлого өсөхийн хэрээр эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй, найдвартай савласан ус, тэр дундаа эрдэст усны хэрэглээ нэмэгдэж байна. Үүнийг дагаад салбарын үйлдвэрлэл төрөлжиж дотоодын зах зээл хүрээгээ тэлсээр байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд савласан усны нийт 90 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгааг ХХААХҮЯ мэдээллээ. Эдгээрээс 15 нь орон нутагт цех хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна. Салбарт "Жем хужирт" ХХК, "М-Си-Эс Кока Кола", "АПУ", "Витафит" зэрэг томоохон компани өрсөлдөж байна. "Жем хужирт" компанийн "Хужирт" ус нийт цэвэр ус үйлдвэрлэлийн зах зээлийн долоон хувийг эзэлж байгааг компани мэдээлсэн. Цагт 6000 ширхэг ус үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнгөрсөн онд 4.2 сая литр ус үйлдвэрлэсэн байна.
Тус компани 2013 онд хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлж, цагт 6000-7000 ширхэг ус үйлдвэрлэх шилэн савлагаатай усны үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. "Хужирт" байгалийн эрдэст ус нь хуванцар болон шилэн савлагаатайгаар зах зээлд борлуулагдаж байна. Зах зээлийн томоохон өрсөлдөгчийн нэг "М-Си-Эс Кока Кола" компани "Bonaqua" брэндийн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг долоон төрлийн савлагаатайгаар зах зээлд нийлүүлж байна. 2002 онд хамгийн анх шилний шугамтайгаар үйл ажиллаагаа явуулж эхэлсэн бол одоо "Оргилуун" ундаа, ус үйлдвэрлэх хоёр нийт дөрвөн шугамтай болжээ. Эдгээр шугам хоногт нэг сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Харин "АПУ" ХК хүний биеийн эрдсийн агууламжийг нөхөх чанар бүхий "Оргилуун" брэндийн таван төрлийн хийжүүлсэн усыг зах зээлд нийлүүлж байна. Ингэснээр "Schweppes"-ийн "Soda", "Tonic" зэрэг бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа юм. Үүнээс гадна "АПУ" цэвэр усыг зургаан давхар шүүлтүүрээр шүүж савлан, гурван төрлийн савлагаатайгаар үйлдвэрлэж байна. Үүннээс гадна "MGl Aqua" компани 2014 онд үйлдвэртээ технологийн шинэчлэл хийж бүрэн автомат савалгааны машин, тоног төхөөрөмж, усны шүүлтүүр суурилуулан 80 метрийн гүний уснаас цэвэр усны хэрэгцээгээ хангаж буй. Үүний дүнд эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан "Вояж" цэвэр ус үйлдвэрлэж байгаа юм.
Эдгээрээс гадна баллонтой цэвэршүүлсэн усны үйлдвэрлэлд хэд, хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ зах зээлийн томоохон өрсөлдөгчдийн нэг "Язгууртан" компани дотоодын хэрэгцээний 10 хувийг хангаж байгаагаа онцолсон юм. Тус компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал цагт гурван тонн байдаг аж. Мөн "Цэнгэг", "Тэрэлж", "Вояж" зэрэг үйлдвэр баллонтой цэвэршүүлсэн усны зах зээлд өрсөлдөж байна.
Сонирхуулахад, төвлөрсөн шугам сүлжээний болон гүний уснаас ус савлах тохиолдолд эрдэс, давсны зохистой харьцааг алдагдуулахгүйгээр энгийн шүүлтүүрийг халдваргүйжүүлэх дамжлагатай хамт хэрэглэх, механик хаягдлын болон нүүрсэн шүүлтүүр зэргийг ашиглан дотоодын компаниуд цэвэр ус үйлдвэрлэж байгаа юм. Давсархаг, эрдэсжилт, усны нөөц ихтэй газрын усыг цэнгэгжүүлэхэд ихэнх үйлдвэрт мембран технологи өргөнөөр хэрэглэдэг байна.
Х.Чимэддулам