Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар театрын босго давснаас хойш 17 жил өнгөрчээ. Тэрбээр өдгөө театртаа ажиллахын зэрэгцээ СУИС-ийн Театр урлагийн сургуульд жүжигчний уран чадварын багшаар ажиллаж байна.
Жүжигчин Г.Амгаланбаатар энэ сарын 21-ний өдөр “Хязгааргүйн орон зай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ Соёлын төв өргөөнд 16 цагаас хийх гэж байна. Түүнтэй тоглолтынх нь талаар ярилцлаа.
Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гуай Чингисийн дүрээрээ дахин тайзнаа гарна.
-Драмын театрын уран бүтээлчид үе үе уран бүтээлийн цэнгүүн хийдэг. Саяхан Ардын жүжигчин С.Сарантуяа тайлан тоглолтоо хийлээ. Таны хувьд яагаад тоглолт хийхээр болсон бэ?
-Энэ бол манай театраас баримталдаг бодлого юм. Жил болгон УДЭТ-ын уран бүтээлчид тайлан тоглолтоо хийдэг. Энэ жил СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ бид хоёрыг тоглолтоо хийх юм. Би хавар, Боогий намар хийхээр төлөвлөж байна.
Тоглолтод манай драмын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна, Үндэсний урлагийн их театрын үндэсний оркестр хөгжим, “МАСК” болон “Мөрөөдлийн театр” продакшн, Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам гавьяат, Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа, “Драмын дөрөв” хамтлаг, “Увертюра”, “Нюанс”, “Мотив”, “Sweetymotion” хамтлагийн дуучин Сарнай, Замбалгарав, Хишигдалай, Зоригт, Халиунаа зэрэг олон уран бүтээлч оролцсон тоглолт болох гэж байна.
Халиунаатай “Сүүлчийн бүжгийг чамд үлдээе” жүжгийн дууг “Драмын дөрөв” хамт дуулна. Найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна. Мөн UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга тоглолтыг хөтөлнө.
-Таны нэрэмжит тоглолт учраас ихэвчлэн таныг онцлох үзүүлбэрүүд байх болов уу?
-Би театрт ороод 17 жил болсон байна. Энэ хугацаанд тоглосон сор жүжгүүдээсээ хэсэгчлэн тоглохоор төлөвлөж байна. Миний тоглосон киноны хэсгүүд бас бий. Мөн “Драмын дөрөв” хамтлаг миний амьдралын салшгүй нэг хэсэг. “Драмын дөрөв” хамтлагтайгаа дуулна. Мөн миний тоглосон жүжгүүдийн дуунуудыг рок, попын уран бүтээлчид мөн дуулна.
Хамгийн сонирхолтой нь Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гуай тайзнаа дахин Чингисийн дүрээрээ гарна. Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Атга нөж” зохиолоор Б.Баатар найруулагч 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор найруулан тавьж, тэр жүжигт Со аав маань Чингис хааны дүрд тоглосон. Би Цагаадайд, Боогий Өгөөдэйд тоглож билээ. Тиймээс бид гурав өөрсдийн хэсгийг Үндэсний оркестртой нийлж тоглоно. Мөн “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн дуулдаг хэсэг гээд дуу хуур жүжиг, хошин шог, хөнгөхөн гуниг, инээд хөөр, аз жаргал хосолсон тоглолт болох юм.
Кинондоо Болдоо намайг тэс өөр өнцгөөс харуулсан.
-Та УДЭТ-т орсноос хойш 17 жил өнгөрөөд байна. Бас багагүй туршлага хуримтлуулаад байна. Цаашдаа урлагт юу хийхээр төлөвлөж, бодож явдаг вэ?
-Драмын урлагт би хоёргүй сэтгэлээр эргэлт буцалтгүй хандаж явсан. Эргээд харахад багагүй зүйл хийсэн байна. Цаашдаа ч ихийг хийх хүсэл тэмүүлэл, урам зориг байгаа учраас энэ тоглолтоо хийж, үзэгчдээсээ эрч хүч авна гэж бодож хүлээж байна. Үзэгчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна.
Ойрын төлөвлөгөөнд би бие дааж кино найруулах бодолтой байна. Ер нь жүжигчний тал дээр ямар ч дүрд тоглоход бэлэн болж, бэлтгэгдсэн гэж боддог. Дэлхийн утга зохиолын ноён оргил М.Сервантесийн “Кихот ноён” жүжгийн Санчо Пансагийн дүрд тоглосон.
Энэ дүр маань надаас огт өөр, хол л доо. Судлаач, шүүмжлэгчдээс их өндөр үнэлгээ авсан. Ер нь овоо дөр сууж байгаа юм болов уу гэж бодогддог. Тэр утгаараа ямар л бол ямар дүрд хүч сорих юм сан гэсэн ааг бяр амтагдаж байна. Хамгийн сүүлд Big Line Film студийн захирал найруулагч З.Батболдын хийсэн ”Хуримын даашинзтай бүсгүй” кинонд тоглолоо. Кинондоо Болдоо намайг тэс өөр өнцгөөс харуулсан. Урьд нь би ихэвчлэн тусархуу, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй дүрд тоглодог байсан бол энэ удаад эсрэг дүрд тоглосон. Тэр киногоороо үзэгчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна.
-Та сая кино хийнэ гэлээ. Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Хөлтрөг” кино хийсэн нь бас их сонин шийдэл байсан. Г.Эрдэнэбилэг "Аав" киног найрууллаа. Н.Наранбаатар найруулагч аймшгийн кино хийх хүсэлгүй байдгаа хэлж байлаа. Харин таны хувьд?
-Энийг одоохондоо зарламааргүй байна. Гэхдээ би инээдмийн эсвэл аймшгийн кино хийхгүй. Ер нь мелодрам талдаа л болох байх. Миний дотоод ертөнц тийм талдаа гэх үү дээ. Одоогоор зохиолчтойгоо ярилцаад байж байна. Боогий “Хөлтрөг” киног их мундаг хийсэн. Боогий бид хоёрын философи өөр л дөө. Би “Хөлтрөг” шиг кино хийж чадахгүй байх.
-Анх та Драмын театрын босгыг алхаад “Бооцоо” жүжгийн Самбуугийн дүрээр тайзнаа гарч байлаа. Анхны бүхэн сайхан дурсамж үлдээдэг шүү дээ. Тэр үеийг эргээд дурсвал?
-Тухайн үед будаг нь ханхалсан гэдэг шиг залуухан хүүхэд байлаа. Ардын жүжигчин найруулагч Б.Мөнхдорж багш маань намайг энэ жүжигт авсан. Ардын жүжигчин Н.Сувдаа багштайгаа, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар ах, Ц.Төмөрхуяг зэрэг мундаг уран бүтээлчидтэй тоглоход үнэхээр сайхан байж билээ.
Гэвч энэ жүжгийг зургаахан удаа тоглосон. Театрын тасалбар 2000 төгрөг байхад, “Бооцоо” жүжгийнхийг 10000 төгрөгөөр зарж байлаа. Тэр сайхан уран бүтээлээр театрын анхны гараагаа эхэлсэндээ туйлын баяртай байдаг. Тэндээс олон зүйл ойлгож мэдэрч байлаа. Оюутан ширээнээс гарсан хүүхэд жүжигчин болох дөр яагаа ч үгүй байхдаа мундаг уран бүтээлчидтэй тоглож, маш их зүйл суралцаж мэдэх том боломж болсон.
-“Шүүсийг тань шахсан” дүр гэвэл?
-“Парисын дарь эхийн сүм”-ийн ахмад Феб, “Гол дүрийн амрагууд” жүжгийн Лео Кларкийн дүрүүдийг онцолсоор байна. Лео Кларк эмэгтэй болж хувирдаг. Инээдмийн төрөл жанрт би өөрийгөө явахгүй байх гэж боддог байсан. Гэтэл тэр жүжгийн үзэгдэл болгон инээдэм. Намайг их задалсан сайн уран бүтээл болсон гэж боддог. УГЗ, доктор профессор, СУИС-ийн багш, Найдангийн Ганхуяг багш маань найруулан тавьсан юм. Мөн “Надаар тоглосон хайр”, “Хэлж зүрхлээгүй хайр”, “Дурлахыг хориглоно” зэрэг олон жүжиг бий.
-Драмын театр, урлагтай амьдралаа холбоод олон жил боллоо. Эргээд харахад урлагаас та юу авсан бэ?
-Би мөрөөдлийнхөө ажлыг хийгээд, мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлээд явж байна. Хүний мөрөөдөл биелшгүй, хүршгүй гэдэг ч би өөрийгөө их азтай гэж боддог. Би мөрөөдлийнхөө ажлыг хийгээд амжилттай сайн яваад, амьдралын баяр баясгалан аз жаргал бүгдийг л энэ театр маань өгч байна. Эндээс би аз жаргал, эрч хүч бүгдийг авдаг. Театртайгаа амин хэлхээтэй болсон. Энэ ариун сүмийг үнэхээр дээдэлж биширч явдаг.
-Төсвийн байгууллага гэдэг утгаараа цалин багатай гэдгээс эхлээд олон асуудал ярьдаг ч театрын жүжигчдийг гадна талд их өндрөөр үнэлдэг. Үнэлнэ гэдэг нь мөнгөн дүнгээр бус ур чадварын талаар ярьж байгаа юм шүү.
-Тийм. Бид анх театрт ороод нэг тоглолтын олны хэсэгт ороод 3000 төгрөг авдаг байлаа. Тэр үед сард дөрөвхөн тоглолттой. Сардаа 12 мянган төгрөгийн цалин авч байлаа. Тийм хэцүү үеийг давж туулсан. Гэхдээ шантраагүй, няцаагүй, ухраагүй. Өөр замаар явж, өөр жанр хөөж явсангүй. Тэрний үр шим бидэнд ирсэн. Биднийг төсвийн байгууллагын цалин багатай гэж ярьдаг л гэсэн. Гэхдээ үүнээс гадна өөрийн гэсэн орлогын эх үүсвэр байж л өдий зэрэгтээ амьдралаа авч явна.
Ер нь аливаа жүжигчний анги төгсөж байгаа хүүхдүүдийн цээлийн хүсэл нь драмын театр. Бусад хамтлаг продакшн, телевиз, кино гээд олон салбар бий. Тэр бүхний цээлд нь энэ улаан байшин бий. Энэ театрын тайзан дээр тоглож үзэх юм сан гэсэн хүсэл бий. Жүжигчний анги төгссөн хүүхдүүдийн хувьд театрт орно гэдэг нэр төрийн хэрэг. Хамгийн авьяастай, мэдрэмжтэй, чадалтай, урлагтаа үнэнч хүмүүс л орж оршин тогтнодог.