УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Түүний "МАХН С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлбэл намаасаа гарна" гэсэн мэдэгдэлд олон нийт анхаарал тавьж байна. Би намаасаа гарах нь гол асуудал биш.
Би намаасаа гарах гарахгүйгээс үл хамааран МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нээлттэй байгаа. МАХН сүүлийн сонгуулиудад амжилт муутай оролцож байгаа. МАХН 2020 онд УИХ-д 20-иос дээш гишүүнтэй нам болох зорилготой тээгээд явж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялагдал хүлээвэл бид намын удирдлагуудтай хариуцлага тооцно.
Н.Энхбаяр дарга өөр намаас хүн дэвшүүлэхгүй гэж хэлж байсан. Манай намаас нэр дэвшсэн С.Ганбаатар намаасаа гарсан эсэх нь тодорхойгүй. Намаасаа гарлаа гэсэн албан ёсны бичиг баримтаа бидэнд үзүүлж, намаасаа гарснаа батлах ёстой. С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл эрт гарсан. Тэр үед нь би өөрөөс нь асуухад “Би нэр дэвшихгүй” гэж хэлж байсан хэр нь өчигдөр гэнэт нэр нь гараад ирсэн.
Манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд 10 хүн нэрээ дэвшүүлсэн. Гэвч намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол намдаа 10 тэрбумын татвар төлнө гэсэн мөнгөний босго тавьсан учир олон хүн нэрээ татсан. Дээр нь нэр дэвшигч өөрийнхөө сонгуулийн сурталчилгааны 3.5 тэрбум төгрөгийг өөрөө санхүүжүүлэх ёстой гэсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид намаас мөнгөний шалгуур тавьсан нь буруу. Нэрээ дэвшүүлсэн хүн сонгуулийн зардлаа хандиваар босгох эрхзүйн боломж бий. Энэ боломжийг нь намд тавьсан мөнгөний шалгуур хаачихаж байгаа юм.
Би намаасаа гарах, эсэх нь чухал биш. Намаа шинэчлэх чиглэлээр гишүүдтэйгээ хамтарч ажиллана гэв.