“Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцов. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг гишүүн компани тус бүрээр нь танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” компани нийт 11 охин компанитай, төрийн өмчийн, хамгийн том групп компани. “”Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэс Оюу толгой”, Мон-Уран зэрэг томоохон компаниуд тус компанийн мэдэлд бий.
Ногдол ашгийг эргүүлээд Оюу толгойн 66 хувийг эзэмшигч компани болох Туркойз Хиллээс авсан зээлд зарцуулна.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монгол Улс хэзээ Оюу толгойгоос ногдол ашиг хүртэх талаар “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатараас асуухад тэрээр “2023 оноос Оюутолгойн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирна. Бид 2032 оноос ногдол ашиг хүртэнэ. Гэхдээ энэ ашгийг эргүүлээд Оюу толгойн 66 хувийг эзэмшигч компани болох Туркойз Хиллээс авсан зээлд зарцуулна” гэв.
Хүдрийн биетийн онцлогоос хмаарч, 2017-2019 онд Оюутолгой компанийн алт, зэсийн олборлолт буурах төлөвтэй байгаа аж. Энэ хэрээр АМНАТ гэх мэт татвар дагаад буурна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа тул 2019 оныг хүртэл тус компани нэмэлт санхүүжилт татах шаардлагатай болжээ.
Тэрээр цааш нь “Одоогоор зөвхөн ил уурхай ажиллаж байна. Далд уухайн бүтээн байгуулалт 2021 онд дуусна. “Эрдэнэс Монгол” компани 20 хүнтэй. Бид цаашид олон улсын эрх зүй, санхүү, арбитр, аудитаар мэргэшсэн, өндөр түвшний, үндэсний боловсон хүчнээ бэлтгэх шаадлага бий. Тэгж л 66 хувийг эзэмшигч талтай олон улсын хэлээр нь харилцан, хамтарч ажиллаж чадна. Оюу толгой төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар гурван гэрээ байгуулсан. Бид Дубайн гэрээнд үнэлэлт, дүгнэлт хийсэн.
Оюутолгойн 34 хувийг эзэмшигч болох Засгийн газрыг төлөөлж ажилладгийн хувьд Оюутолгойн зардлыг хянах механизм бий болгох нь зөв гэж үздэг. 66 хувийг эзэмшигч өндөр зардал гарган, ашиг олж байна. Мөн техник тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлоос ашиг олж байгаа юм. Оюу толгой компанийн ТУЗ-д багтаж буй монголын талын гишүүд татварын асуудлыг ч мухарлах байр суурьтай байна” гэлээ.
Говийн хөгжилд Оюу толгой ямар хувь нэмэр оруулж байгааг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд лавлав. Зургаан жилийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сум 2000 хүнтэй байсан бол одоо 6000 болж өсчээ. Сумыг бүхэлд нь төвлөрсөн шугамд холбосон, саяхан цэвэрлэх байгууламжтай болсон. Дулааны уурын зуухыг хоёр жилийн дараа барьж дуусгана. Бид Оюутолгойн хөгжлийг говьд шингээх, өмнийн говийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Орон сууцыг хувийн хэвшилтэй хамтран барина. Оюу толгой нийт ажилчдынхаа 70 хувийг онгоцоор зөөдөг хэвээр байна гэж Б.Мөнхбаатар захирал онцлов.
Оюу толгойн ажилчдын цалин 2-10 сая төгрөг.
Оюу толгойн ажилчдын цалин 2-10 сая төгрөг бөгөөд энэ төсөл манай улсын 35 мянган хүний орлогод шууд болон шууд бусаар нэмэр болдог талаар Б.Мөнхбаатар захирал танилцуулав. Тус компани ажилчдынхаа ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа тул арван жилийн дараа монгол инженерүүд Бразилд уурхай удирдахад гайхах зүйлгүй гэв.
Манай улс Оюу толгойн төслөөс ногдол ашиг, татвар гэсэн хоёр үндсэн хэлбэрээр ашиг хүртэх гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулжээ. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Оюу толгой компани нийт 1.6 их наяд төгрөгийн татвар төлжээ. Гэхдээ тус компанийг зарим татвараас чөлөөлсөн.
УИХ-ын гишүүн Л.Чинзориг “Оюу толгой” компанийн ТУЗ-д ажилладаг, монголын талын гурван гишүүн өмнө нь ч, одоо ч төрийн дуу хоолой болж чадаагүй гэж шүүмжлэв. Б.Мөнхбаатар захирал “Бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хамаагүй ярьж болдоггүй. Туркойз хилл компанийн болон бусад хувьцааны ханшид нөлөөлөх эрсдэлтэй байдаг” гэв.
Цаашид Ханбогд суманд 30 000 хүн амьдарна гэж тооцон, төлөвлөгөө боловсруулжээ. Засгийн газар Оюутолгойн ордыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн тул хүн амын тоо өсөх нь гарцаагүй гэв.
Мөн тэрээр УИХ-аас баталсан, 2017 оны төсвийн тодотголыг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоол Рио Тинто группэд дохио болсныг онцоллоо.