“Боруссия Дортмунд”-ын хүүхдийн багийн дасгалжуулагчид манай хөлбөмбөгийн залгамж халаа 52 хөлбөмбөгчид сургалт орж эхлээд байна.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны түнш Монголын Иргэний Агаарын Тээврийн компанитай хамтран ажилладаг тус клубын дасгалжуулагчид өчигдрөөс сургалтаа эхэлсэн юм.
Дэлхийд алдартай Боруссия Дортмунд клубээс явуулж буй тус сургалтад Улаанбаатар хотод арга хэмжээгээ явуулдаг найман клубийн 52 хүүхэд оролцож байна.
Сургагч багш нар нь Боруссия Дортмунд клубийн Ивоник хүүхдийн багт ажилладаг чадварлаг дасгалжуулагчид бөгөөд Азийн олон оронд өөрийн багийн арга техник бүхий хичээл, сургалтуудыг явуулдаг.
Боруссия Дортмунд клубт Шинжи Кагава хэмээх Япон тоглогч тоглодог учраас клуб Азийн хөлбөмбөгчидөөс онцгой авьяас хайж яваа нь дамжиггүй гэдгийг МХХ-ноос хэлж буй юм.
Сургалт тав хоног үргэлжилнэ.