Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарыг нэр дэвшигчээр бүртгэж авсныг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр олон нийтэд албан ёсоор зарлалаа.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нэр дэвшигчийн материалаа өчигдөр 23.30 цагийн үед СЕХ-нд хүргүүлжээ. Харин СЕХ-ны ажлын хэсэг түүний бичиг баримтуудыг шалгаж, нягталсны эцэст албан ёсоор бүртгэж авсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна.
Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Санал авах хуудаст гурван нэр дэвшигчийн нэрсийг ямар дарааллаар байрлуулах вэ?
-Сонгуулийн тухай хуулийн дагуу парламентад хамгийн олон суудалтай намаас нэр дэвшигчийн нэр эхэнд бичигдэнэ. Олон суудал авсан нь эхэнд нь бичигдэнэ гэсэн үг.Тэгэхээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн дарааллаар байршуулна.
-С.Ганбаатар нэр дэвшигч МАХН-д элссэн гэсэн үг үү?
-МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатар өчигдөр тус намд элссэн гэдгийг батлах намын батламжийг ирүүлсэн. Түүнчлэн ХҮН-аас албан ёсоор гарсан гэдэг бичиг баримтаа хавсралтаар ирүүлсэн.
-Саналын хуудсыг хэзээ хэвлэх вэ?
-Саналын хуудасны ажлын хэсэг энэ долоо хоногт байгуулагдана. Энэ сарын 27-ноос саналын хуудас хэвлэх боломж бүрдэж байгаа гэж ойлгож болно.
-Одоо нэр дэвшигчид хандив цуглуулна. Үүн дээр Аудитын газар хяналт тавих уу?
-Албан ёсоор шийдвэр нь гарсан нэр дэвшигч хандивын дансаа нээж болно. Хандивын данс нээсэн тухайгаа Татварын газар, СЕХ, аудитын байгууллагад мэдээлэл ирүүлнэ. Хандивын тухайд иргэдээс гурван сая, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл. Хандиваас гадна тухайн дансанд намаас нь санхүүжилт орно. СЕХ, Аудитын газар хяналтаа тавина. Хуулийн шаардлага хангаагүй хандивыг тухайн дансанд буцаан явуулах ёстой.
-Гадаадад байгаа иргэдээс хичнээн иргэн саналаа өгөх нь тодорхой болсон уу?
-Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн комисс байгуулагдан ажиллаж байгаа. 33 улсад 45 салбар комисс байгуулагдсан. Сонгогчдын бүртгэл энэ сарын 1-20-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар 2455 хүн бүртгүүлсэн.