Гашуун сухайтын авто замаар энэ онд нийт 20 сая тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй байна. Таван толгойн бүлэг ордоос БНХАУ-ын урд хил дээрх Гашуун сухайтын боомт хүртэл энэ замаар нүүрс тээвэрлэдэг.
Энэ зам дээр авто осол их гардаг. Иймд Цагаан хадны орчимд 600 авто машины амрах газар байгуулахаар болжээ. Манай улсын орон нутгийн зам дагуу амрах цэгүүд бараг байдаггүй. Уг нь олон улсын стандартад зааснаар замын хажууд амрах цэгүүдийг ойр ойрхон байгуулж, холын тээвэрт явдаг жолооч нарт түр амрах боломж олгодог байна.
Жолооч хариуцлага алдан осол гаргаж, хүний амь нас эрсдэх, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэсээр байвал тухайн тээврийн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зөв.
Энэ онд Гашуун сухайтын замыг 11 тэрбум төгрөгөөр засна. Зам засварын гурван компани нөхөөс хийж эхэлжээ. “Замын арчлалт муу, нарийн замтай тул осол гардаг талаар мэдээлдэг. Би үүнтэй санал нийлэхгүй. Нийт ослын 80 хувийг жолооч нар хариуцлага алдан гаргадаг. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчдог, согтууруулах ундаа хэрэглэн, хөдөлгөөнд оролцдог” гэж Гашуун сухайт авто зам компанийн дарга н.Болд ярив.
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ЦЕГ-аас томилсон цагдаа нар Гашуун сухайтын замд хяналт тавьж эхэлжээ. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан байна. Энэ замаар 92 ААН-ийн 5000 орчим жолооч тээвэрт явдаг. Тэдний 3200-г сургалтад хамруулжээ.
Хэрэв жолооч нар хариуцлага алдан осол гаргаж, хүний амь нас эрсдэн, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэсээр байвал тухайн тээврийн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зөв гэж Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва үзэж байв.
Зам ашигласны төлбөрийг жолоооч нар бэлэн мөнгөөр төлж, падаан авдаг. Энэ нь авто машинуудын цуваа үүсэхэд нөлөөлж байна гэж үзэн, бэлэн бусаар төлбөрөө төлдөг болгожээ. Гэсэн ч бямба гарагийн оройноос даваа гарагийн өглөө хүртэлх хугацаанд 3000 орчим ачааны машины урт цуваа үүсдэг хэвээр байгаа аж. Учир нь ням гарагт гаалийн мэргэжилтнүүд амардаг байна.