Олон Улсын музейн өдрийг угтан Чойжин ламын сүм музей “Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн шинэ гарц болох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ.
Тус хэлэлцүүлгийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр өөр өөрийн үйл ажиллагааны онцлог, чиглэлд нийцүүлэн идэвх санаачлагатай ажиллаж буй байгууллага, иргэдийг урьж оролцуулжээ.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт Гадаад Харилцааны Яам, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, урлагийн газар тэргүүтэй их, дээд сургууль, эрдэмтэн судлаачид, төрийн бус болон бизнесийн байгууллагын төлөөллүүдээс бүрдэх найман илтгэгч урилгаар оролцож Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн үүсэл, хөгжил, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, төрөөс баримтлах бодлогын талаар илтгэл тавилаа.
Мөн Төрийн ба төрийн бус, хувийн хэвшил, бизнесийн зэрэг олон байгууллагын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, бүтээлч иргэд оролцож өөрсдийн туршлага, санал бодлоо солилцон, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн:
"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг практик дээр хэрхэн хэрэгжүүлэх нь бидний хувьд тулгамдсан асуудал. Бид энэ талаар судалж, энэ чиглэлээр гадаад дотоодод суралцаад ирсэн хүмүүс, үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг урьж оролцууллаа. Бид өөрсдийн салбартаа, тухайлбал музейд хэрхэн хэрэгжүүлэх талаар тунгааж сууна. Мөн өв соёлоороо дамжуулан Монголын эдийн засагт хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар ярилцлаа.
Чойжин ламын сүм музей энэ хэлэлцүүлгийг тохиолдуулан зочдодоо явуулсан дугтуйн дээрээ Монгол Улсын хосгүй үнэт үзмэр Өндөр Гэгээн Занабазарын Дэмчиг Гарав бүтээлийг дугтуйн дээрээ хэвлүүлэн илгээлээ. Мөн зочдодоо зориулан өөрсдийн бүтээлч үйлдвэрлэлийн жижигхэн хэлбэр болгон үзэг балны савыг урын сангаасаа гаргалаа" гэлээ.
Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл:
"Урлагийн зөвлөлийн хийж байгаа үйл ажиллагаанууд олон нийт рүү хандсан, бүтээлч санааг илэрхийлсэн, төслөө хэрэгжүүлэхдээ хамтын ажиллагаанд тулгуурлаж хэрэгжүүлдэг учраас төсөл нь бүтээлч болж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд юуг хөгжүүлэх вэ гэдэг дээр тохирч, улсаараа хөдөлж, нэг сэтгэл зүрхээр хандах ёстой. Дангаараа өөрсдийн юмаа хийгээд байна. Нэгдсэн бодлоготой, санаачилж хэрэгжүүлж байгаа төсөл болон түүний үр дүн нь тодорхой байвал бүтээлч үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжтой гэдгийг байгууллагынхаа тогтвортой хэрэгжиж буй төслийн үр дүнгийн жишээн дээр тулгуурлаж ярилаа.
Бүгдийг зангидах, Монгол Улсын хөгжил хаашаа чиглэж байгааг тодорхойлох, түүн дээр үндэслээд ямар байгууллага аль түвшинд ажиллах гэх мэтийн бодлогын чанартай асуудлыг шийдэхгүй бол үл ойлголцол, хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж хөгжил удааширч байна. Олон зүйл рүү үсчилгүй нэг бүтээгдэхүүнийг барьж аваад тал талаас нь хөгжүүлээд үзэж яагаад болдоггүй вэ гэсэн бодол төрдөг. Юуг хүсч байгаа вэ гэдгээ тодорхойлох л хамгийн чухал.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж буй "Монгол Контент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа “Үндэсний контент бүтээх, түүнийг соёлын өв, түүхтэй холбох нь: Маамуу төслийн кэйс” сэдвээр илтгэл тавилаа.
Тус илтгэлдээ "Маамуу"-гийн баатрууд болох Аами, Таами хоёр Чойжин ламын сүм музейтэй танилцаж буйгаар номдоо оруулахаар төлөвлөж буйгаа танилцуулсан билээ. Ийм маягаар соёлын бүтээлч үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ өв соёлоо энгийн ойлгомжтой байдлаар хүүхэд багачууддаа танилцуулах ажлыг эхлүүлж байгаа талаар ярьсан юм.
Энэ талаар Г.Гантуяа захирал:
"Маамуу төсөл, хүүхэлдэйн киногоор дамжуулан хоёр үлэг гүрвэлийн дүрээр хүүхэд багачуудад үндэсний өв соёл, ёс заншлыг энгийнээр, хүүхдийн хэлээр ойлгуулж, таниулах зорилготой. Орчин үеийн хүүхдүүд соёл ёс заншилтай контентыг шууд хүлээж авахгүй байгаа учраас бид бүтээлдээ бага багаар шигтгэж өгөх юм.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд бид нэгдэх хэрэгтэй. Монголын хүн ам цөөн, үндэсний контент худалдаж авах нь бага, хүүхдийн контентын хөрөнгө оруулалт харьцангуй тааруу учраас бид нэгдэж ажиллаад аль нэг гарч байгаа контент дээр ажиллавал илүү бүтээмжтэй байх болно.
Соёлын салбарт байгаа бизнес эрхлэгч, уран бүтээлч хувь хүмүүс салангид контент хийгээд байхаар хүнд хүрэхгүй байна. Тиймээс бүгд нэгдээд нэг том контент хийж, тэрийг олон сувгаар олон контентын төрлөөр ашиглах нь бүтээлч үйлдвэрлэлийн нэг цөм юм.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн:
"Монгол Контент" ХХК "Маамуу" төсөлд Чойжин ламын сүм музейтэй танилцаж байгаагаар хийж байгаа тухайгаа танилцууллаа. Бидний хамтарч ажиллах хүслийг ажил хэрэг болгосонд маш их баяртай байна.
Бид гадаадын юманд хэт автаад байна. Энэ бол зөвхөн "Монгол контент" ХХК эсвэл Чойжин ламын сүм музейн асуудал биш. Улс орны хэмжээнд яригдах ёстой зүйл. Яавал хүүхэд Монголоороо бахархаж, монгол гэдэг төлөвшлийг тогтоох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
“Монголын соёлын үйлдвэрлэлийн боломж ба дэлхийн зах зээл” сэдвээр илтгэл тавьсан ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг:
"Соёлын бүтээлч үйлдвэрлэл зах зээлгүйднэ гэж байхгүй. Бүтээгдэхүүн эхнээсээ сонирхолтой байх ёстой. Дотоод, гадаадын зах зээлд танигдах нь чухал. Монгол улс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дуусашгүй их баялагтай улс. Бидэнд маш сайхан түүх, онцлог соёл, соёлын өв, монгол ёс заншил, хувь хүний онцлог бий. Энэ бүхэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн агуулга юм.
Бид нөөцөө ашиглах ёстой. Үүний тулд хамтын ажиллагаа их чухал. Улсын хувьд оюун санаагаа маш их ажиллуулж байгаа хүмүүсээ хайрламаар байна. Тэр хүмүүс зах зээл, маркетинг, санхүүжилт зэрэгт санаа зоволгүйгээр юмаа хийдэг болбол чанартай үр дүнтэй бүтээл гарах болно" гэлээ.