Дэд хорооны үйл ажиллагааны тайланг танилцууллаа
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо (2017.05.16 Мягмар гараг) хуралдан дөрвөн асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд тус дэд хорооны тайланг УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар танилцууллаа.
Тус дэд хороо жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг санаачлан, батлуулсан юм. Үүнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас мөн чөлөөлүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр салбарын яамтай хамтран ажиллаж байгаа гэв.
Жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулах үүднээс БНСУ, АНЭУ, БНСВУ, Канад Улс, БНЧУ-ын Элчин сайд нартай уулзаж жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, хууль эрх зүйн орчны талаар туршлага судалж, хамтын ажиллагааны талаар санал солилцсоноо танилцуулсан юм.
Худалдааны хуулийг өөрчлөх шаардлагын талаар мөн танилцуулсан. Цаашид тус дэд хороо амжилттай ажиллаж буй жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн юм.