МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцлоо.
Ц.ОЮУНБААТАР: ШУДАРГА, НЭР ЦЭВЭР, АРД ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН С.ГАНБААТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ БАЙНА
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар "МАХН Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарын нэрийг нь дэвшүүлсэн. СЕХ өчигдөр албан ёсоор бүртгэн авсан. МАХН 100 гаруй жилийн түүхтэй ууган намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор оролцох болсноо мэдэгдэж байна. Монголын ард түмний дийлэнх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхийг хүлээж байсан ч МАНАН-гийн эрх баригчдын явуулгын улмаас нэр дэвшиж чадаагүй. Хэрэв Н.Энхбаяр нэрээ дэвшүүлсэн бол Монголын ард түмэнд ачаа болж буй 24 тэрбум ам.долларын өрийг цэгцлүүлэх, газар доорх баялгыг ард түмэнд хуваарилна гэж иргэд хүлээж байсан" гэв. Түүнчлэн тэрбээр шударга, нэр цэвэр, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, олигарх бүлэглэлийн эсрэг цуцашгүй тэмцдэг С.Ганбаатарыг нэр дэвшүүлж байна гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
С.ГАНБААТАР: БИДЭНД МОНГОЛ ОРНОО АВРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙНА
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар "МАХН ардчилалтай, ард түмнээ боддог, эрх ашгийг нь дээдэлж чаддаг нам гэдгээ батлан харууллаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гэнэтийн шийдвэр байсан. Бага чуулганаас цагийн өмнө шийдвэрээ гаргаж, нэрээ оруулсан. Сонгуульд өрсөлдөж буй үндсэн шалтгаан бол бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байна. Төрийн эрхийг ард түмэндээ буцаан авчрахын тулд бид зүтгэнэ. Энэ сонгуульд хоёр сонголт байна. Өнгөрсөн хугацаанд ард иргэдийн амьдралыг доройтуулсан МАНАН-г сонгох уу эсвэл ард түмнийхээ эрх ашгийг хамгаалдаг МАХН-ын нэр дэвшигчийг сонгох уу гэсэн хоёр сонголт байна" гэв.
Тэрбээр сонгуулийн зардлаа том компаниудаас биш ард түмнээс босгоно гэдгийг онцоллоо.
Мөн "О.Баасанхүү гишүүн намайг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид хоёр дотны найзууд. Тэр хүн УИХ-д сонгогдсоны ачаар өнөөдөр би МАХН-наас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой болсон" гэсэн юм.
Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: МАХН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛНА
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд С.Ганбаатар МАХН-д 15 тэрбум төгрөгийн хандив өгнө гэсэн мэдээлэл тархаж буй энэ талаар тодруулахад С.Ганбаатар "Сонгуулийн зардлаа ард түмнээс босгоно. Том компаниудаас хандив мөнгө авахгүй" хэмээн хариуллаа.
Түүнчлэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян "МАХН мөнгөний сонгуулийн эсрэг удаа дараа хууль санаачилж байсан. Сонгох эрхийг ард түмэнд үлдээх ёстой. СЕХ нэр дэвшигчийн зардлын хэмжээг албан ёсоор тогтоосон. МАХН нэр дэвшигчдээсээ мөнгө нэхсэн зүйл байхгүй" гэв.
МАХН-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлага тооцно хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Энэ талаар тодруулахад "МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ялна" хэмээн Э.Эрдэнэжамъян хэллээ.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс