Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар П.Сэргэлэн сайд УИХ-ын гишүүдэд өчигдөр мэдээллээ.
Бизнес регистерийн санд бүртгэлтэй 126 560 аж ахуйн нэгжээс 64 301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүний 81 хувь нь буюу 51 917 аж ахуйн нэгж буй жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаардаг. Энэ салбарт 719 172 хүн ажилладаг нь нийт ажиллах хүчний 67 хувийг эзэлж байна. 297 828 нь малчин, 210 148 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч байна.
Тус салбар ДНБ-ийн 17.8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг үйлдвэрлэдэг. Ажиллагсдыг тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн
- 85 хувь нь 1-9 хүртэл,
- 7 хувь нь 10-19 хүртэл,
- 5.2 хувь нь 20-49 хүртэл,
- 2.8 хувь нь 50-иас дээш тооны ажилтантай.
Борлуулалтын орлогын ангиллаар авч үзвэл
- 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой 88896 аж ахуйн нэгжээс 37821 нь үйл ажиллагаа явуулаагүй,
- 4837 нь борлуулалтгүй,
- 30123 нь 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай.
Нийт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэгч 51075 аж ахуйн нэгжийн 60 хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгчид.
ЖДҮ-ийг хөгжүүлэхэд эрх зүйн орчныг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлээ өргөтгөхөд дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах, төрийн худалдан авалтаар дэмжих, импортын гаалийн татвар, тарифын бодлогоор дэмжих, чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орнуудад бүтээгдэхүүн экспортлоход дэмжлэг үзүүлэх, хил орчмын худалдааг өргөжүүлэх, олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, оролцоог дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн боловсон хүчний чадавхийг сайжруулах чиглэлээр туршлага судлах аялал, ажлын байран дахь сургалт, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн ур чадварыг сайжруулах, үндэсний томоохон үйлдвэрийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрийн кластер бий болгох, инноваци, технологи шинэчлэлт болон судалгаа хөгжлийг дэмжих шаардлага бийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээлэлдээ дурдсан юм.