Олон улсын музейн өдрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх музей олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Өнөөдөр 10.00 цагаас Монголын Үндэсний музейн гадаа талбайд иргэдэд музейн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж байна.
Анх 1977 онд Москвагийн ОУМЗ-ийн XI-р бага хурлаар “Олон улсын музейн өдрийг тэмдэглэх шийдвэр гарч, 1978 оны тавдугаар сарын 18-нд энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Тухайн үед 150 гаруй оронд анхны удаа тэмдэглэж байсан бол энэ тоо жилээс жилд өссөөр байгаа юм.
Манай улсын хувьд 2003 оноос музейн салбарынхны санаачилгаар тэмдэглэж эхэлжээ.
14 дэх жилдээ тэмдэглэж буй тэмдэглэлт өдрийг “Музей ба ээдрээт түүх: Нээлттэй ярилцъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейн таван сүмийг жижигрүүлсэн хэлбэрээр хүүхдүүдэд танилцуулах, барьж үзэх, цагаан өвгөний хувцсыг өмсөөд зургаа авахуулах боломжтой юм байна. Мөн цамын ёс, цагаан өвгөний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, түүх соёлын өвтэй танилцуулах гэнэ.