Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын "Хурц өнцөг" буланд өгсөн ярилцлагыг ЭНДЭЭС уншина уу.
- Жуулчдын аяллын маршрутад Гэрлэх ёслолын ордныг багтаасан бөгөөд ингэснээр жуулчид “Монгол хурим ёслол”-ын үйл ажиллагаа, хуримлах ёс заншилтай танилцах боломжтой болжээ.
- Хуурайшилтын нэн аюултай зэрэгтэй байгаа тул нийслэлийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс онцгойлон сэрэмжлүүллээ.
- МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн зардлаа том компаниудаас биш ард түмнээс босгоно хэмээн мэдэгдлээ.
- УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв дамжин өнгөрөх тээврийн асуудлаар ОХУ-ын “Роснефть”, “Трансойл” компаниудтай хамтран ажилласнаар 2005 оноос хойш тасарсан, түүхий нефтийн тээврийг сэргээлээ.
- Монгол улсын иргэн 90 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй Казахстан улс руу “57 секундийн зорилго” өвөртлөн явсан аяллын тэмдэглэлийн эхний хэсгийг хүргэж байна.
- БСШУСЯ, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд зурсан “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр” санамж бичгийн хүрээнд эрдэмтэн судлаачдыг 6-12 сарын хугацаатайгаар Хятадын эрдэм шинжилгээний байгууллагуудад мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлагажуулах, судалгааны ажил гүйцэтгэх боломж бүрджээ.
- УИХ-ын гишүүн төрийн гурван өндөрлөг шаардах бичгийн хариуг нь өгөх хүртэл ажил хаялт зарлана хэмээн мэдэгдлээ.
- Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэсэн байна.
- Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц хэмээгддэг “Ханс Кристиан Андерсений шагнал”-д энэ жил Монголын хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог нэр дэвшжээ.
- Олон улсын музейн өдрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх музей олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зохион байгууллаа.
- Хүүхдийг хөгжүүлье гэвэл номыг УНШИЖ бус ЯРЬЖ өг хэмээн "Монсудар" хэвлэлийн газрын мэргэжилтэн Г.Ариунцэцэг хэллээ.
- Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд боллоо.
- Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал ИНФОГРАФИКААР
- 2015 онд улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн 371 төвлөрсөн цэгт 2.3 сая тонн хог хаягдал тээвэрлэн хаяжээ.
- Ээжийгээ зодсон 56 настай С.Н гэх эмэгтэйг долоо хоног баривчлах шүүхийн шийдвэр гарчээ.
- АНУ-аас авчирсан олдворуудыг Үлэг гүрвэлийн музейн шинэ танхимд дэлгэв.
- “Боруссия Дортмунд”-ын хүүхдийн багийн дасгалжуулагчид манай хөлбөмбөгийн залгамж халаа 52 хөлбөмбөгчид сургалт орж эхэлжээ.
Дэлхий дахинд
- Саажилттай хүүгээ Харвард руу хөтөлсөн ээж
- Өнгөрсөн шөнө Google компани Андроид үйлдлийн системийнхээ дараагийн хувилбарыг I/O чуулганыхаа үеэр танилцууллаа.
- Америкийн пуужинг замаас нь устгах THAAD системийг байршуулах явцад ямар нэг зөрчил гарвал тухайн системийг буцаах хүртэл шийдвэр гаргахаа БНСУ-ын эрх баригчид мэдэгдлээ.
- Дорнод бүсийн Шарлотт Хорнетс багийн лидер, холбон тоглогч Кемба Уокер өчигдөр зүүн өвдгөндөө мэс засал хийлгэсэн бөгөөд, мэс засал нь маш амжилттай болсон байна.
- Японы хааны гэр бүлийн гишүүн, эзэн хаан Акихитогийн ач охин гүнж Мако хуулийн товчооны ажилтан 25 настай Кэй Комүротой сүй тавихаар болжээ.
- Google анхны ХИЙМЭЛ ОЮУН ухаант Дата төвийг байгуулна.