UB IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт, 12 дахь цуврал хэлэлцүүлгийг “ОУВС-ийн Ази болон Номхон далайн бүс нутаг дах эдийн засгийн хандлага” дэд сэдвийн хүрээнд өчигдөр болов. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (IMRI) хөтөлбөр, Олон улсын валютын сан (ОУВС) хамтран хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлгийн хүндэт илтгэгч Профессор, доктор Ранил Салгадо ОУВС-гийн Ази Номхон далайн улс орнуудын бүс нутгийн хяналт, шинэчлэлт, байгууллагын стратегийг хэрэгжүүлэх хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой “Ази номхон далайн бүсийн судалгааны салбар”-ын дэд захирлын ажлыг эрхэлдэг.
Цуврал хэлэлцүүлгийг ХБНГУ-ын элчин сайд Штефан Дуппел, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер, МУИС-ийн захирал Проф.Др. Я.Төмөрбаатар нар нээж үг хэлэв. Модератороор ДеФакто судалгааны институтийн захирал Д.Жаргалсайхан ажиллан, МУИС болон бусад их сургуулиудын эрдэмтэн, судлаачид, төрийн, бизнесийн, олон улсын болон төрийн бус байгууллагын 200 орчим төлөөлөгчид оролцлоо.
UB IMPULSE чанартай өсөлт, шинжээчийн ярилцлагын гол зорилго нь ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтний судалгааны үр дүн, туршлагаас хуваалцах юм. 2013 оноос эхэлсэн хэлэлцүүлгүүдийг
- “Алт, тариа, түлш: түүхий эдийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай”,
- “Хөгжлийн төлөөх инноваци: Өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”,
- “Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?”,
- “Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад “Баялгийн хараал” нь зайлшгүй үзэгдэл мөн үү?”,
- “Уул уурхайн салбар дахь авилгалын хэлбэр ба үр дагавар: хэрхэн авилгалтай тэмцэж, сайн засаглалыг бэхжүүлэх вэ?”
- “Улсын Өрийн Зохицуулалт: Европын Холбооны Туршлага”,
- “Инновацид ээлтэй бүтцийг хөгжүүлэх: их дээд сургуулиуд, бизнесийн төрийн байгууллагуудын үүрэг роль, тулгамдаж буй асуудлууд”
- “Нийгмийн итгэлцэл - нийгэм, эдийн засгийн хөгжилд хамаарах нөлөө”,
- "Чөлөөтэй сэтгэж, санаачлах нь: хэрхэн амжилттай бизнес эрхлэх вэ?",
- "Улс үндэстний уналт доройтлын шалтгаан: эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал",
- “Компанийн Засаглал–Сайн засаглалын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд ба ирээдүйн асуудлууд” сэдвүүдээр зохион байгуулсан юм.
Тэрээр ОУВС-д 20 гаруй жил ажиллахдаа Маршаллын арал, Мьянмар, Непал улсуудад төлөөлөгчийн газрын тэргүүн, Сингапурт ОУВС-гийн суурин төлөөлөгчөөр томилогдож байсан. Австрали, Канад, Доминик, Энэтхэг, Малайз, Шинэ Зеланд, АНУ-д ОУВС-гийн төлөөлөгчдийн нэгээр ажилласан туршлагатай.
Тэрээр дэлхийн эдийн засгийн хандлага болон олон талт хяналтын үйл ажиллагааны судалгааны хэлтэст ажиллажээ. Стратеги, бодлого, хяналтын хэлтэст ажиллаж байхдаа ОУВС-гийн дэмжлэгтэй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгийн урсгал, хяналт болон ажил эрхлэлт, өсөлт, хүртээмжийн талаарх ОУВС-н бодлого зэргийн талаар арвин туршлага хуримтлуулсан судлаач юм гэж МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулиас мэдээлэв.