Өнгөрсөн долоо хоногт тархаж эхэлсэн WannaCry хортой код өнөөдөр хэдэн зуун мянган компьютерт халджээ. Харин Адриен Гуинет гэх залуу кодыг тайлах аргыг олсон гэсэн байна.
Түүний тайлбарласнаар тэрээр зөвхөн Windows XP үйлдлийн системтэй компьютер дээрх кодыг тайлсан бөгөөд WannaCry хортой кодын түлхүүр болох анхны тоонуудыг олжээ.
Түлхүүр нь анхны тооноос бүрдэх бөгөөд хэрэглэгчид энэ тоог олж авахын тулд хакеруудад барьцаа төлөх ёстой. Харин Гуинет ямар ч барьцаа төлөөгүй аж.

Гэхдээ одоогийн байдлаар түүний ашигласан арга зөвхөн Windows XP үйлдлийн систем дээр ажилласан бөгөөд тавдугаар сарын 12-ны өдөр болсон хэргийн үеэр XP үйлдлийн систем тийм ч ихээр өртөөгүй юм.
Гуинет Github дээр бичсэн нийтлэлдээ “Энэ аргыг ашиглахын тулд таны компьютер халдлагад өртсөний дараа дахин ачааллаагүй байх ёстой. Түүнчлэн зарим тохиолдолд ажиллахгүй байж болох учраас таны аз мэднэ” гэжээ.
Түүний тайлбарласнаар WannaCry хортой код компьютерт халдварласны дараа анхны тоонд суурилсан түлхүүрийг үүсгэдэг аж. WannaCry ийнхүү үүсгэсэн анхны тоонуудаа өөрөө устгадаггүй болохоор зарим нэгэн хэрэглэгчид боломж бий гэсэн үг.
Хэрвээ анхны тоонуудыг сэргээж чадвал хэрэглэгч файлуудаа тайлж чадна. Гуинет өөрийн ашигласан программаа Github дээр байршуулж, “Wannakey” гэж нэрлэжээ.
Гэхдээ түрүүн дурдсанчлан тэрээр энэ аргыг өргөн цар хүрээтэйгээр туршиж үзээгүй болохоор WannaCry-ийг устгах туйлын арга биш байж болох юм. Харин барьцаа нэхдэг хортой кодуудад ийм сул тал байдаг аж.
Эх сурвалж: Mashable