Эрүүл мэндийн даатгалын шимтгэл ИНГЭЖ НЭМЭГДСЭН

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-05-19 13:00 GMT+8

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянгаас 240 мянган төгрөг болж нэмэгдсэн. Үүнтэй уялдуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дараах өөрчлөлт гарсан юм. 

Ингэснээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж оюутнууд эрүүл мэндийн даатгалыг хувиасаа төлөх болсон. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиараа төлдөг иргэдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг  нарийвчлан хүснэгтээс харах боломжтой.

Даатгуулагчийн төрөл

Хариуцан төлөх хэлбэр

2017 оноос эхлэн шимтгэл төлөх хувь хэмжээ

Өмнө төлдөг байсан шимтгэл

-Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан
 

Аж ахуйн нэгж байгууллага

ХХТАО-ын 4-өөс доошгүй хувиар
/2.4 сая төгрөгөөс дээш цалинтай бол 240 мянга/

Хэвээр үйлчилж байна.

-Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой хөдөлмөр эрхлээгүй болон бусад иргэн

 

 

Өөрөө хариуцан төлнө.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувь
Сард 4800
Жилд 57600

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан ЗГ тогтооно.
Сард 670
Жилд 8040 төгрөг

 

-Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн

-Нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай өрхийн гишүүн, иргэн

-Хүүхдээ 2 нас хүртэл /ихэр бол 3 нас/ өсгөж байгаа эх, эцэг

-Хугацаат цэргийн алба хаагч

-18 хүртэлх насны хүүхэд

Төрөөс хариуцан төлнө.



Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувиар тооцно.

Төр хариуцаж байсан. 

-Оюутан, суралцагчид /их, дээд сургууль, коллеж, МСҮТ/

Өөрөө хариуцан төлнө.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувь
Сард- 2400
Жилд- 28800

Төр хариуцаж байсан. 
 

Эрүүл мэндийн даатгал нь Монгол Улсын иргэн бүрийн заавал төлөх даатгал юм. Тиймээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт харьцангуй өндөр буюу 97 хувьтай байгаа юм. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүрэг хүлээхгүй ч даатгалын шимтгэл төлөхгүй бол ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүйг анхаарах ёстой юм.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлснөөр ямар хөнгөлөлт эдлэхийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан дараах мэдээллээс танилцана уу.
Энэ оноос эхлэн оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиасаа төлөх болсонтой холбогдуулан тус газраас тавдугаар сарын 1-нээс эхлэн нэг сарын хугацаанд “Даатгалтай ирээдүй” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдийн мэргэжилтнүүд сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар оюутан залууст сургалт, сурталчилгаа явуулж эхэлжээ. 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн ч үр ашиг нь гардаггүй гэж гомдоллох хүн олон байсан бол одоо энэ байдал сайжирсан. Эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хамгийн түгээмэл хэрэглэдэг эмийг 40-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжийг бүрдүүлсэн. 

Энэ нь тогтмол эм хэрэглэдэг өндөр настнууд болон бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд бодит дэмжлэг болж байна. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах хороо байгуулна гэж заажээ. Таны бодлоор УИХ хянан шалгах үйл ажиллага явуулах нь зөв үү?
Нийт 53 санал өгсөн байна.

Дээшээ